Яагаад маш цөөхөн хүн амжилтанд хүрдэг вэ?

2014 оны 11 сарын 19

Яагаад гэвэл маш цөөхөн хүн чадна гэдэгтээ итгэдэг. Бид ямар нэг зүйл хийх гэж оролдоход хүмүүсийн үгүйсгэл, эсэргүүцэл, бэрхшээлтэй хүссэн хүсээгүй учирна. Цөөн хүн л биднийг дэмждэг. Өөрийн бодолдоо үнэнч, өөртөө бат итгэсэн хүмүүст бусдын үгүйсгэл төдийлөн нөлөөлөхгүй байхад сулхан оролдлоготой хүн тэгсгээд няцаж мохдог. Энэ л гол ялгаа нь.

Чадахгүй гэж биднийг үгүйсгэж байгаа хүмүүс өөрсдөө хийж чадаагүй, эсвэл бүр оролдож ч үзээгүй үнэгүй зөвлөгчид байдаг. Хэрвээ та сард 5 саяын ашигтай бизнес эхлэх гэж байгаагаа хэн нэг багахан орлоготой хүнд яривал тэр шууд л үгүйсгэж эхэлнэ. Үгүй юм аа гэхэд гайхшран олон сөрөг асуулт тавина. Гайхах хэрэг байхгүй. Ердөө л түүний санаанд багтахгүй байгаа юм. Харин эсрэгээрээ жилийн хэдэн зуун сая төгрөгийн орлоготой хүнтэй яриад үз л дээ. Тэр ердөө ч гайхахгүй. Харин ч таныг дэмжиж, яавал илүү амжилт олж болохыг зөвлөнө. Таныг амжилтанд хүрсэн цөөн хүн л дэмждэг гэдгийг байнга санаж яваарай.

Хүн өөрөө урмаар тэжээгддэг амьтан болохоор бусдын дэмжлэг, урмын үгийг байнга хүлээдэг. Хэрвээ хүмүүс үгүйсгэвэл шантарчих гээд байдаг гэмтэй. Үүнийг би амьдралаараа мэдэрсэн. Бусдын амжилтанд баярладаг, чин сэтгэлээсээ дэмжиж, урам хайрлаж чаддаг хүн цөөхөн. Үүнийг мэдсэнээс хойш тэгтлээ догдолж, сайхан үг хүлээхээ больсон. Харин намайг байнга дэмжиж, урамшуулж, зоригжуулж чадах хүн нь би өөрөө. Мөн амжилттай яваа тэр цөөн хүн. Тэдгээр хүмүүстэй нөхөрлө, тэдний зөвлөгөөг сонс, тэднээс дэмжлэг хүс. Хаа сайгүй байдаг гутранги үзэлтэй, сөрөг бодолтой үнэгүй зөвлөгчдөөс аль болох холхон байхыг хичээгээрэй. Бид л өөрсдийнхөө санаа бодол, сэтгэл зүйг захирах ёстой. Тэрнээс хэн нэг chicken өөрийнхөө өчүүхэн бодлыг бидэнд тулгах ёсгүй. Think big or go home гэж гоё үгийг амьдралынхаа мөрдлөг болгохыг зөвлөж байна. Өөрийнхөө үнэнч фэн, байнгын дэмжигч, урамшуулагч болоорой танд амжилт хүсье.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12293
0 эможи
keyboard_arrow_up