Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний хар жагсаалт

2014 оны 11 сарын 17

Манай улсад оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь хувиргасан амьд организм буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн байдаг.

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн гэж юу вэ?

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн (GMO - Genetically modified organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар байгалиас ургасан хүнсний ургамлаас дутахааргүй шимт ургамал тариалж түүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэнэ.

Ийм бүтээгдэхүүн хэрэглэснээр хүний ходоодны салст гэмтэж, нянгийн эсрэг бэлдмэлд тэсвэртэй гэдэсний бичил бүтэц бий болгох аюултай. Бас нэг хор хөнөөл нь дархлааг сулруулах (хүний биеийн дархлааны 70 хувь нь өлөн гэдсэнд байдаг аж), бодисын солилцоог устгах аюултай.

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд хорт хавдар үүсгэж болзошгүй. Хоол хүнсээр дамжин хүний биед орж ирсэн генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд хоол боловсруулах эрхтэнээр дамжин цусанд шингэж хорт хавдар үүсгэх аюултай гэж судлаачид анхааруулж байгаа юм.

Эрдэмтэд амьтдыг генийн өөрчлөлттэй хүнсээр хооллон судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнд ийм бүтээгдэхүүнээр хооллосон амьтдын дархлааны систем суларч, эрүүл үр төл гаргах чадваргүй болсон байсан гэнэ.

Ийм бүтээгдэхүүнүүд савлагаа болон амтны хувьд ямар нэгэн онцлох шинж тэмдэг агуулдаггүй нь аюул дагуулж байгаа юм.

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн орчин үеийн хамгийн аюултай биологийн зэвсэг бөгөөд улс орны хүнсний аюулгүй байдалд заналхийлж, хүн амын өсөлт хөгжилтийг сааруулдаг хэмээн судлаачид дүгнэж байна.

”Greenpeace" олон улсын байгууллагаас 2012 онд баталсан генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хар жагсаалтыг хүргэе.

1. Hershey's Cadbury компанийн бүтээгдэхүүн Fruit&Nut

2. Mars болон M&M

3. Snickers

4. Twix

5. Milky Way

6. Cadbury (шоколад болон какао)

7. Ferrero (шоколад)

8. Nestle (шоколад)

9. Nesquik (какао)

10. Соса-Соla, Sprite, Fanta

11. "Кинли" болон "Фруктайм" тоникууд

12. Pepsi

13. 7-Up, Mountain Dew

14. Kellogg's (өглөөний хоол)

15. Campbell Soup компанийн бүтээгдэхүүнүүд

16. Uncle Bens Mars (цагаан будаа)

17. Knorr-ийн соусууд

18. Lipton (цай)

19. Parmalat (жигнэмэг)

20. Hellman's (амтлагч, майонез, соус)

21. Heinz (амтлагчууд, майонез, соус)

22. Nestle (хүүхдийн өглөөний хоол)

23. Hipp компанийн хүүхдийн бүтээгдэхүүнүүд

24. Abbot Labs Similac (хүүхдийн бүтээгдэхүүнүүд)

25. Denon (тараг, сүү, бяслаг, хүүхдийн бүтээгдэхүүн)

26. McDonald's түргэн хоолны сүлжээ ресторануудын бүтээгдэхүүн, хоол хүнс

27. Kraft (шоколад, чипс, кофе болон хүүхдийн бүтээгдэхүүн)

28. Heinz Foods (кетчуп, махны соус)

29. Unilever брэндийн Делмигийн (майонез, тараг, маргарин)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12165
0 эможи
keyboard_arrow_up