Та өөрийнхөө тухай мэдэхгүй сонирхолтой баримтууд
Та нүдээ нээсэн чигээрээ яагаад ч найтааж чадахгүй. Алтай хэлний язгуурын монгол хэлний бүлгийн монгол хэлээр та даргатайгаа, багштайгаа, ойр дотныхонтойгоо харилцдаг.
- Та өдөрт 23 000 удаа амьсгаа авч, бас гаргадаг.
- “Арьсыг нь хуулна!” гэж аймаар үг байдаг. Хэрвээ үнэнээсээ таны арьсыг өвчөөд хуулчихвал нэг шуудай төмсний хальстай тэнцүү жинтэй болно. Гурван килограмм!
- Та жил бүр дунджаар 100 гаруй килограмм мах буюу бүтэн хязаалан үхэр (яс, дотрыг нь хасаад) өлхөн иддэг. Нийтдээ та жилд 525 килограмм хүнс хэрэглэдэг.
- Амьдралын тань турш толгойн үс тань 725 километр буюу Улаанбаатараас Дорнод орохоос ч урт ургана.
- Таны аманд яг одоо 40 000 бактери язганаж байгаа.
- Гар нүүрийн 7 ширхэг саван хийхэд хүрэлцэх өөх тос таны бие махбодид бий.
- Таны гар утаснаасаа явуулдаг мессежний тэмдэгт нэг удаа 160-аас илүү гарахгүй.
- Үсний тань ганц ширхэг дунд зэргийн төмсийг өлхөн даана.
- Хамгийн хүчтэй булчин бол таны хэл. Хурууны хээ шиг хэлний хээ тань бас давтагдашгүй. Гэхдээ л цагдаа нар сэжигтний хэлний хээг долоолгож авч үлддэггүй.
- Нэг хоногт 33 литр мөсийг хайлуулах дулаан таны биеэс ялгардаг. “Би нүүдлийн цахилгаан станц” гэж Б.Лхагвасүрэн найрагч үүнийг л хэлсэн юм биш үү?
- Гарын хурууны хөмс хөлнийхөөс тань 4 дахин хурдан ургадаг.
- Таны араг яс 8 килограмм жинтэй.
- Хэрвээ та нийслэл Улаанбаатарт амьдардаг бол жилд 240 килограмм хорт бодисоор амьсгалдаг. Сонирхолтой нь, баруун уушиг тань зүүнээсээ илүү агаар багтаадаг.
- Та өдөрт 1 литр орчим хийг хэхэрч, эсвэл унгаж гадагшлуулдаг.
- Таны арьсны ам сантиметр бүрт өвдөлт мэдрэх 100 ширхэг мэдрэлийн эс бий. Нийтдээ биенд тань 75 километр урт мэдрэлийн судал байгаа.
- Өдөрт идсэн хоолны тань 125 грамм нь ялгадас болж гадагшилдаг.
- Нас барсны тань дараах 37 цагийн турш тархин дахь цахилгаан давтамж идэвхтэй хэвээр байна. Шалтгаан нь тархин дахь химийн урвал.
- Та хөхтний аймаг, приматын баг, гоминидын овогт багтах хомо сапиенс буюу ухаант хүн хэмээх зүйлийн АМЬТАН юм.
- Таны зүүд хичнээн баялаг үйл явдалтай байлаа ч үнэн хэрэгтээ хэдхэн секунд л үргэлжилдэг.