Юбкыг хэрхэн тохируулж өмсөх вэ?

2014 оны 11 сарын 14

Өөртөө итгэлтэй хээнцэр бүсгүйчүүдийн  “гол зэвсэг” бол яах аргагүй юбка. Дэрэвгэр, шулуун, урт, богино гээд бидний сонголт их. Гэсэн хэдий ч төрөл бүрийн загварын юбкануудыг бусад хувцастай тохируулж өмсөх хамгаас чухал. Тэгвэл юбка хэрхэн тохируулж өмсөх вэ. Тэгвэл бүсгүйчүүдээ юбка өмсөхөд хүртэл бяцхан “дүрэм” байдаг гэнэ шүү.

Урт юбка

Ийм төрлийн юбка бүсгүй таны шүүгээнд заавал байх ёстой. Биеийн хэлбэрийг сайн гаргаж, дэгжин сайхан харагдуулдаг. Юбка өргөн байх тусмаа хослуулж өмсөх цамц богинохон ,бага зэрэг бие барьсан байвал зүгээр. Хэрвээ бүсгүй та өндөр өсгийтэй гутал сонгох гэж байгаа бол таны юбка доошоо бага зэрэг саравгар байх ёстой. Энэ нь таныг чөлөөтэй алхахад саад болохгүй.

Богино юбка

Богино юбка өмсөж байгаа бол даруухан, бариу, захгүй цамц өмсч байгаарай. Хөх нь гарсан цамц огт өмсөж болохгүй. Учир нь ийм төрлийн цамцтай тохируулж  өмссөн  богино юбка бүсгүй таныг дэгжин гэхээсээ илүүтэйгээр хөнгөмсөг явдалтай  хүүхэн мэт харагдуулна шүү. Тиймээс богино юбка өмсөхдөө  хөх нь гараагүй светер болон “casual” загварын цамц сонгож байгаарай. Хэрвээ өндөр өсгийт сонгох гэж байгаа бол дээрээс нь пиджак өмсөхийг зөвлөж байна.
 
Францын нэрт загвар зохион бүтээгч Кристиан Диорын 1940 онд зохион бүтээсэн  “Pencil skirt” буюу харандаан  загварын юбка  бол албаны хувцасны хамгийн сонгодог загвар. Загвар зохион бүтээгчид харандаан  загварын юбкыг  бүсэлхийгээрээ нарийн цамц, өндөр өсгийтэй гутал, жижиг гар цүнхтэй хослуулж өмсөхийг зөвлөдөг.
 
 Алтан зул цэцгийн хэлбэртэй юбка

Чөлөөт стильд дуртай бүсгүйчүүдийн сонголт бол алтан зул цэцгийн хэлбэртэй юбка. Гуяны орчимд маш их нүсэр загвартай тул нарийнхан бэлхүүстэй, туранхай эмэгтэйчүүдэд тохиромжтой. Алтан зул цэцгээс санаа авсан энэ юбкыг зөвхөн өндөр өсгийт эсвэл  платформ гутал дээр өмсөөрэй.

Торгон материалаар хийгдсэн юбкыг хурим найр, ёслолын арга хэмжээнд  өмсөхөд яг тохиромжтой. Богино ноосон цамц, сорочкон цамцтай хослуулж өмсөж болно.
 
Макси юбка

Макси юбка зөвхөн зуны чанартай тренд байхаа болиод удаж байна. Өдгөө  дөрвөн улирлын туршид байх дэлхийн хэмжээний моод болжээ. Ийм төрлийн юбкыг зун савхин юм уу жийнсэн хүрэм, хавар, намрын улиралд гоолиг бэлхүүстэй харагдуулах  хоолойтой цамц, пиджактай хослуулаарай. Харин өвөл урдуураа онгорхой  эсвэл өргөн, уртдуу стилийн ноосон цамцтай тохируулж өмвөл зүгээр.

Хар юбка

Хар юбка хар өнгийн адилаар мөнхийн классик загвар. Учир нь ийм өнгийн юбканд ямар ч өнгийн, загварын хувцсыг хослуулж өмсөж болдог.
 
Савхин юбка

Савхин юбка моодноос огт хоцордоггүй. Бэлхүүсээ давсан урт, богино, бариу, дэрвэгэр гээд  олон сонголттой. Савхин юбкыг  савхин куртка, дэгжин гоёмсог загварын бүх төрлийн нимгэн цамцтай хослуулж өмсөхийг загвар зохион бүтээгчид зөвлөж байна. Бүсгүй та трапец хэлбэрийн савхин юбкийг шаргал эсвэл ягаан өнгийн цамцтай хослуулж өмсвөл гайхалтай харагдах болно.
 
Хамгийн сүүлд зөвлөхөд “Хэрвээ юу өмсөхөө мэдэхгүй байгаа бол улаан өнгийн юбка сонго”. Орчин үеийн загварыг чиг хандлагад  ч тэр алдартай загвар зохион бүтээгчдийн загварын коллекцинд ч тэр  улаан өнгө голлож байна.
Улаан өнгийн юбкыг шар, улбар шар цамцтай хослуулаарай. Классик загварын хар өнгийн торгон пиджактай бол гайхалтай харагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12081
1 эможи
keyboard_arrow_up