ӨГЛӨӨНИЙ АЖИЛ ХЭРЭГЧ ЗӨВЛӨГӨӨ: Зорилгоо бичээд түүнийгээ өдөр болгон унш
Өнөөдрийн ажил хэрэгч зөвлөгөөг Америкийн хөрөнгө оруулагч, зохиолч Роберт Киойсаки өгнө (Энд Дарна уу). Тэрээр 15 гаруй номын зохиогч бөгөөд “Баян аав, ядуу аав” зэрэг номууд нь монгол хэлээр орчуулагдан гарсан билээ. Тэрээр хүн өөрийнхөө зорилгыг зөв тодорхойлоод түүнийгээ бичээд өдөр болгон харж бай гэж зөвлөж байна. Мөн “Tа өөрийн зорилго товч тодорхой, энгийн үгээр бичээд цаасан дээр буулгаад өдөр болгон уншиж бай” гэжээ. Хэрэв та зорилгоо цаасан дээр бичиж буулгахгүй бол яваандаа мартагнах бөгөөд энэ нь зорилгоосоо нэг алхам ухарсан гэсэн үг. Харин та зорилгодоо хүрэхийн тулд урагшлах хэрэгтэй байдаг.
Зарим хүмүүс би зорилгоо дотроо хадгалан явдаг. Тэгээд ч миний зорилгыг бусад хүмүүс мэдээсэй гэж хүсэхгүй байна гэж боддог хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс аливаа нэг чухал шийдвэр гаргах үед ямагт өөрийн зорилгоо умартдаг. Ийм үйлдэл хийлгүйлэхгүйн тулд л таныг зорилгоо цаасан дээр бичиж байнга уншиж бай гэж зөвлөөд байгаа юм шүү дээ. Ингээд танд зорилгодоо хүрэхийн тулд үзэг цаас аваад бичих л үлдлээ. Амжилт хүсье!