Burberry-ийн торон юбка

2014 оны 11 сарын 13

Гадуураа тортой юбка. Гадуур яг өөрийн сэтгэлд нийцсэнийг олоход хэцүү, олсон ч үнэ өндөртэй байсан юм. Тэгээд л моодноос гарахаас нь өмнө байгаа зүйлээ ашиглан загварлаг бошинз хийхээр шийдлээ.
Хэрэглэх зүйлс:
-Даавуу
-Хөшигний торон материал
-Резин/цахилгаан
-Хайч
-Зүү, утас
-Оёдлын машин

 

1. Хийх заавар:
-Өөрийн өмсдөг юбкаа тавьж байгаад доторлогооны хэсгийн эсгүүрийг гаргана. Сууж босоход тухтай байлгах үүднээс тооцож, бага зэрэг сул хийгээрэй. Гаргасан эсгүүрийнхээ хоёр талыг оёж бэлдэнэ. Ингэхдээ цахилгаан оёх хэсгийг үлдээнэ. -Торон даавуугаа оёсон дотор юбканаасаа өргөнөөрөө хааш хааш нь 1см-ийн илүүтэйгээр өгзөгний хэлбэр оруулан хайчилж бэлдэнэ. Харин уртаар нь 3-4 см-ийн урттайгаар хайчилна. Энэ илүү гарсан урт хэсгийг бэлхүүс, хормой хэсэгт нугалж оёход хэрэглэнэ. Хайчилсан даавуугаа дотор талаас нь цахилгааны хэсгийг үлдээгээд оёно.

2. Үүний дараа зурагт үзүүлсний дагуу дотортойгоо нийлүүлж зүүгээр тогтоогоод, зүүнүүдээ нэг нэгээр нь сугалж аваад оёно.

3. Хамгийн сүүлд дотор талаас нь цахилгааныг барьж оёод юбка бэлэн болно.

4. Юбка маань бэлэн боллоо! Өмссөний дараа ийм дэгжин бөгөөд ажил хэрэгч харагдана.

5. Юбканы дээд хэсэг ихэвчлэн ил гарах учир цахилгааныг оёхдоо няхуур хандаарай.

6. Нэмэлт санаа: Хэрвээ дээрх загвар хэтэрхий даруухан санагдвал дотрыг нь илүү богино, торыг нь илүү уртаар ч хийж болно.

7. Нэмэлт санаа: Заавал дотрыг нь шинээр хийх гэлгүй, өөрийнхөө хуучин юбкан дээр өнгө тохирох торон материал аваад л гадуур нь оёчихвол илүү хялбархан. Чамд өмсөхөө больсон богино юбка байгаа даа?

8.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11999
0 эможи
keyboard_arrow_up