Эмэгтэйчүүдийн тааварлашгүй төрхийг мэдэхийг хүсвэл цүнхэндээ юу авч явдгийг нь үзэхэд л хангалттай

2014 оны 11 сарын 13

Ажил хэрэгч хэв маяг: Тэмдэглэлийн дэвтэр, дугтуй, шинэ сонин, үзгийн цуглуулга байвал тэр яах аргагүй ажил хэрэгч эмэгтэй. Хэдийгээр өөртөө итгэлтэй ч хошин шогийн мэдрэмж муутай нэгэн.

Аж ахуйн хэлбэр: Дотор нь нүдний шил, эмийн цуглуулга, сүрчиг, хумсны хэрэглэл, утас зүү, гялгар уут гээд л юм бүхнийг багтаасан цүнх амьдрах ухаан сайтай бүсгүйчүүдийг илтгэдэг байна. Хэрэгцээтэй бүхнээ гарын дор бэлэн байлгах дуртай тэд сайхан сэтгэлтэй.

Эмх замбараагүй:  Бичгийн хэрэглэл, гоо сайхны будаг шунх, амттан тэргүүтнээ хольж хутган цүнхэлсэн бүсгүйчүүд тодорхой зарчим баримталдаггүй залхуу улс. Гомдомхой бус, найрсаг зантай боловч тэдэнд итгэх хэрэггүй. Учир нь хариуцлага хүлээх дургүй учраас тэд хэлсэндээ хүрэх, бусдыг хуурахаас буцахгүй. Хэн нэгэнтэй амархан танилцдаг ч төдийлөн нөхөрлөж чаддагүй юм байна.

Цэмцэгэр хэрнээ сонгодог:  Шаардлагатай бүхнээ авч явдаг бүсгүйчүүд аливаад нухацтай ханддаг. Хаана, юу хийхээ зохицуулж, эмхэлж цэгцэлсэн эд зүйлээ нямбай байлгадаг нь тэдэнд нйадвар төрүүлэх боломжийг олгодог юм.  эелдэг, өөртөө итгэлтэй, зохион байгуулах чадвартай бүсгүйчүүд цүнхээ ийнхүү хэрэглэдэг.

Цугуулгын уут: Хуучин  тасалбар, үнгэгдсэн жор, товч, сонины хайчилбар, бохины цаас, зураг гээд л түмэн янзын новш бөөгнөрсөн цүнхний, эзэд мөрөөдөмтгий, гэрийн ажилд муу, үрэлгэн байх нь олонтоо.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11991
0 эможи
keyboard_arrow_up