Цагаан хоолны ач тус

2014 оны 11 сарын 13

Флекситарианууд буюу сард нэг удаа мах болон далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ одоогоор хамгийн сайн хоолны дэг барилт юм. Үүнд махнаас зөвхөн загасыг иддэг песцетарианууд багтдаг байна.

Лактоововегетарианууд нь сүүн бүтээгдэхүүн болон өндөг хэрэглэдэг хүмүүс багтдаг. Веганууд нь амьдрал ахуйдаа амьтны гаралтай ямар ч бүтээгдэхүүн хэрэглэдэггүй хүмүүс байдаг. Жимсэн хоолтнууд нь жимс, жимсгэнэ, самар, буудайн үр тариа зэрэг устгаж болохгүй ургамлын үр жимс иддэг хүмүүс аж.

 



Бусад төрлийн цагаан хоолтнууд нь холимог хоол иддэг байна. Цагаан хоолтнууд зегийн бал, мөөг, загас зэрэг бүтээгдэхүүнийг сайн, муу гэж ялгах нь бий. Тиймээс шинэ төрлийн цагаан хоолтнууд бий болж байгаа ажээ.

Цагаан хоолтон байхын ашиг тус


Цагаан хоолтон болсноор ханасан тос болон “муу” холестеринтой бүтээгдэхүүнийг бага хэрэглэхэд хүргэдэг. Тэгэхдээ цагаан хоолтнууд эрүүл мэндийг бэхжүүлэхэд дэм болдог хүнсний нүүрс-ус болон фитохимийн янз бүрийн бодисыг их хэмжээгээр авдаг байна.
Энэ бүхнийг жимс ногоо, үр тариа, шош, самар болон буурцгийн янз бүрийн бүтээгдэхүүнээс авдаг аж. Үүний үр дүнд цагаан хоолтнууд биеийн жин, цусны даралт маш багатай байдаг. Цагаан хоолтнууд зүрхний шигдээс болон даралт ихдэх, цус харвах өвчин, хоёрдугаар зэргийн чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдар тусах нь ховор байдаг.

Цагаан хооллолт ба турах тухай. Цагаан хоолтнуудын биеийн жин махан хоолтнуудаас 3-8 килограммаар бага байдаг. Энэ нь хооллохдоо илүү нарийн сонголт хийж, ханасан тос бага хэрэглэдэгтэй холбоотой аж. Цагаан хоол нь тэжээллэг бодис өөр баялаг бөгөөд хоол хүнснийхээ чанарыг бууруулалгүйгээр жин хасахад хэрэглэж болно гэж Америкийн хоол судлаачид үзэж байна.

Жишээ нь, туршилтын үеэр зөвхөн Макдональдсын бүтээгдэхүүн идэж 11 килограммаар таргалсан хүн цагаан хоолтон болмогцоо 14 сарын дотор нэмсэн жингээ хассан байдаг аж. Цагаан хоол чихрийн шижин өвчнийг эмчилнэ. Цагаан хоол нь инсулиныг тогтворжуулдгийн дээр элдэв сөрог нөлөөгүйгээр жингээ хасах боломж олгодог байна.

Хоёрдугаар зэргийн чихрийн шижнийг эмчлэхэд маш үр нөлөөтэй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
11986
3 эможи
keyboard_arrow_up