Таны зан чанарыг “дуртай дарсаар” нь шинжихүй

2014 оны 11 сарын 13

Хооллох соёлын өвөрмөц бүрэлдэхүүн хэсэг болсон дарс хэмээх тансаг амтат ундааг сонгохдоо хэрэглэгчид ихэвчлэн хийсэн арга технологи, чанар чансаа болон амт шимтийг нь харгалзан үздэг.

Хүн бүрийн дотоод ертөнц харилцан адилгүй байдгийн адилаар аливаа хүн ямар амтанд дурлах нь хүртэл далд утга учрыг агуулдаг аж. Та цагаан, улаан, гашуун, чихэрлэг дарсны алинд нь илүү дуртай вэ? Хариултаар нь бид таныг шинжье.
Магадгүй дуртай дарсаа хараахан олоогүй байгаа бол доорх дарснуудаас туршиж үзсэний дараа өөрийгөө сонжсон ч болох юм шүү.

CHAMPAGNE
Та бол чамин тансаг байдлыг эрхэмлэдэг нэгэн. Хувцас худалдаж авахдаа хүртэл загвар хийц, чанар чансааг нь гойд анхаардаг. Түүнчлэн эргэн тойрноо харц булаам, сонгодог байлгахыг эрмэлздэг учраас Парис хотыг танд хамгийн тохирох газраар нэрлэж болох юм. Оргилуун дарс шиг сэтгэл хөдлөл ихтэй хэрнээ зарим үед бусдаас өөрийгөө тусгаарлан ганцаараа байхыг илүүд үздэг.

SAUVIGNON BLANC
Та бол удирдагч. Энэ шинж чанар тань бүр бага наснаас л төлөвшсөн бөгөөд аливааг үргэлж өөрийнхөөрөө, бусдаас өөрөөр хардаг. Хувцаслалтын хэв маяг тань нэлээд уран бүтээлч өнгө аястай. Сэтгэл зүйн хувьд өвөрмөц бөгөөд хүчирхэг хүн учраас амьдралаа бусдаас хараат бусаар, өөрийн шийдвэрээр залж чиглүүлэхийг хүсдэг.

PINOT GRIGIO
Тун зөөлөн амттай, хоолны даруулга болгон хэрэглэхэд хамгийн тохиромжтой энэ дарсанд дурлагсад тун нухацтай хүмүүс байдаг. Та бол хэн нэгний санал болгосон зүйлийг шууд туршиж үзэх, эсвэл адал явдлын аялалд эргэлт буцалтгүй мордох хүн биш юм. Ийм төрлийн хүмүүс ном зохиол унших дуртайгаас гадна аливааг олон талаас нь бодож шийдвэр гаргадаг учраас “ухаалаг” гэсэн тодорхойлолтонд нийцэх ажээ.

CHARDONNAY
Та их бие даасан ба нийтэч хүн юм. Таны хувьд хамгийн чухал зүйл бол гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо эвсэг найрсаг байх явдал. Ганцаардлыг тэсвэрлэж чаддаггүй бөгөөд амралт чөлөөт цагаа хайртай дотны хүмүүстээ л харамгүй зориулахыг хүсдэг. Ийм ч учраас та бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байж чаддаг.

ROSÉ
Таныг нэг талаар их тайван дөлгөөн, нөгөө талаар бага зэрэг уйтгартай хүн гэж тодорхойлоход болно. Та дасаж дадсан зүйлээсээ холдох дургүй бөгөөд, нэгэн хэвийн амьдралын хэвшлээ өөрчлөхийг хүсдэггүй. Идэр залуу насандаа ч, насны нар хэвийсэн ч амьдрал тань ерөнхийдөө тогтвортой хэмнэлээр өрнөх хандлагатай ажээ.

PINOT NOIR
“Хундаган доторх дур хүсэл” хэмээн нэрлэгддэг энэ дарсны хорхойтон бол туйлын дур булаам хүн байдаг. Таны хайр дурлалын харилцаа адал явдлаар дүүрэн, гал халуунаар оргилж байдаг. Амьдралын бүхий л сайн сайхныг амталж мэдрэхийг хүсдэг гал цогтой хүмүүс энэ ангилалд багтах аж.

MERLOT
Та хорвоо ертөнц дээр хэтэрхий эрх дураараа байхаар заяагджээ. Өөрөөр хэлбэл та ямар нэг хэв загвар, дүрэм журамд баригдах дургүй бөгөөд эрх чөлөөг маш их эрхэмлэдэг. Таны хувьд биедээ эвтэйхэн хувцаслаж, хүссэн бүхнээ хийж, таалагдсан хүмүүстэйгээ л цагийг өнгөрүүлэх нь таалагддаг. Мөн худал хуурмаг, шударга бус зүйлсийг үзэн яддаг.

CABERNET SAUVIGNON
Хамгийн авьяас чадвартай хэрнээ адал явдалд дуртай сонирхол татам хүн бол та. Өөрт тань мэдэхгүй чадахгүй зүйл гэж бараг байхгүй хэдий ч өндөр албан тушаал, эд хөрөнгийг тийм ч чухалд тооцдоггүй. Харин амьдралынхаа хором мөч бүрийг зүгээр л сонирхолтой, утга учиртай, баяр баясалтайгаар өнгөрүүлэх нь таны туйлын зорилго юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11980
0 эможи
keyboard_arrow_up