Хар перецний эрүүл мэндэд үзүүлэх “ашигтай - 10” чанар

2014 оны 11 сарын 13

Шинжлэх ухааны нэршил нь “Piper Nigrum” хэмээн нэрийддэг халуун чанарын хар перецийг та бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэж занших нь ахуйн болоод эрүүл мэндийн олон талын ашигтай ажээ.
Нэгэн цагт төлбөрийн хэрэгсэл болгож ашигладаг байсан хар перец нь төмөр, кали, кальци, магни, манган, цайр, витамин А, С зэрэг маш олон амин дэмийн эх булаг юм.

Энэтхэгийн уламжлалт Аюрведа анагаах ухааны мэргэжилтнүүдийн үздэгээр хар перец нь чихний эмгэг, эвэрхий, шавжинд хазуулсан шарх, хүйтэнд хайрагдаж хөлдсөн эд эрхтнийг эмнэх чадвартай гэж үздэг.

Дэлхий дээр хар, цагаан, ногоон перец байдаг бөгөөд нэг төрлийн ургамлаас ургадаг учир аль алиныг нь хүнсэндээ хэрэглэж болно. Хар перец нь аагтай байдаг бол цагаан нь ааг багатай, харин ногоон нь сэнгэнэсэн амтлаг үнэртэй бөгөөд аль аль халуун чанарынх байдаг. Эдгээрээс өөрийн таашаалдаа нийцүүлэн хэрэглэх боломжтой.

Ингээд хамгийн түгээмэл хэрэглэгддэг хар перецний эрүүл мэндэд үзүүлэх ашигтай 10 шинж чанарын талаарх дараах нийтлэлийг хүлээн авна уу.

ХООЛНЫ ШИНГЭЦИЙГ САЙЖРУУЛНА
Хар перец нь ходоодны хүчлийг ялгаралтыг нэмэгдүүлж өгснөөр хоолны шингэц, бодисын солилцоог сайжруулж өгдөг. Хоолны шингэцийг сайжруулж өгснөөр өтгөн хаталт, цанх татах, суулгах эмгэгүүдээс сэргийлэх боломжтой билээ. Мөн түүнчлэн нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учраас бактерын гаралтай ходоод гэдэснийг эмгэгийг эмнэх чадвартай ажээ.

ЖИН ХАСНА
Хар перец нь хоолны дуршлыг сайжруулахын сацуу хоолны шингэцийг ч дэмжиж өгдөг шигээ жингээ хэвийн байлгах, цаашлаад жингээ хасахад хүртэл тустай ажээ. Хар перецний өнгөн давхарга буюу хальсанд агуулагддаг элемент нь өөхийг задлах үйлчилгээ үзүүлдэг. Мөн түүнчлэн шээсний ялгаралтыг сайжруулдаг учир хөлс ба шээсээр дамжуулж биеэс хорт бодисыг туух үйлчилгээтэй юм.

АРЬС, ҮСИЙГ ЭРҮҮЛ БАЙЛГАНА
Хар перецийг витилиго хэмээн нэрийддэг арьс цайрах эмгэгийг эмчлэхэд тустайгаас гадна үрчлээ нөсөө толбоноос ангид байлгах байгалийн шалгарсан эм гэж үздэг. Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн авч цаг хугацаа, мөнгөө дэмий үрж байхаар хар перецийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх нь арьсанд эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй.

Хар перец нь зөвхөн арьсны гоо сайхныг тэтгээд ч зогсохгүй хагны эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Хагнаас ангижрахын тулд нэг цайны халбага нунтаг хар перецийг нэг аяга ээдэмтэй хольж хуйхандаа түрхээд 30 минутын дараа усаар зайлна. Усаар зайлсныхаа дараа шампуниар угаахгүй бөгөөд угаахаар болбол маргааш нь угаагаарай. Энэ нь хагны эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна өнгийг нь сэргээж өгөх ач холбогдолтой ажээ.

АМЬСГАЛЫН ЗАМЫН ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛНЭ
Нью Йоркийн “The Mt. Sinai School of Medicine” сургуулийн багш, “The Good Doctor’s Guide to Colds and Flu” номын зохиолч Нил Шахтерийн тэмдэглэснээр хар перец нь ханиад томуу, амьсгалын замын аливаа эмгэгийг анагаах шилдэг эм юм. Тахианы халуун шөлөн дээр чимх нунтаг хар перец хийж идэх нь ханиад томуутай тэмцэх хамгийн төгс хоол ажээ. Шөлийг идсэнээс хойш хэсэг хугацааны дараа амьсгалахад тааламжтай болж ирнэ.

Хар перец нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэдгийг дээр дурьдсан билээ. Тэгвэл цайны халбаганы тал хэмжээтэй нунтаг хар перецийг бүлээн усанд хийж өдөрт хоёроос гурван удаа ууж заншвал амьсгалын замын аливаа өвчнөөс сэргийлж, амьсгалыг замын эрхтэн тогтолцоог цэвэршүүлж өгдөг байна. Ингэж ууж хэрэглэхээс гадна хар перецтэй халуун бүлээн усаар хамар, хоолойгоо утах эсвэл нунтаг хар перецийг гүнжидийн тостой хольж үнэрлэх нь хамрын шуухитнааг намдааж, хамрын хөндийг цэвэрлэж өгдөг байна.

ХИЙ ХУРАЛДАХААС СЭРГИЙЛНЭ
Та бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь хий хуримтлагдах явдал байдаг. Тэгвэл хар перец нь гэдэсний хийг гадагшлуулж, хий хуримтлагдахаас сэргийлэх ач холбогдолтой. Хэрвээ таны биед хий их хэмжээгээр хуралддаг бол хар перецийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглээрэй.

Хоолны шингэцээ сайжруулъя гэвэл цайны халбаганы 1/3 хэмжээтэй хар перец, гоньдны үрийг нэг шилэн аяга сүүнд хийж уувал хоолны шингэх явц сайжирна. Мөн түүнчлэн хар перецнээс гаргаж авсан тосоор хэвлийдээ массаж хийж өгөх нь хуралдсан хуянг гадагшлуулах сайн талтай ажээ.

СТРЕССЭЭС АНГИЖРУУЛНА
Хар перецэнд агуулагддаг пиперин нь серотонин дааврын хэмжээг нэмэгдүүлснээр сэтгэл гутралын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Серотонин нь сэтгэл санаанд нөлөөлдөг даавар бөгөөд бага байх тусам стресст өртөх нь өндөр байдаг. Цаашилбал пиперин нь байгалийн өвчин намдаагч, сэтгэл санааг өргөгч эндорфинийг ялгаруулж тархины үйл ажиллагааг дэмжиж өгдөг байна. Ингээд өдөр бүр хоолондоо хар перецийг тогтмол хэрэглэж занших нь сэтгэл санааг өргөж стрессээс ангижруулахаас гадна тархины үйл ажиллагааг ч дэмжиж өгдөг байна.

ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛНЭ
“The University of Michigan Cancer Center” төвөөс явуулсан судалгаагаар хар перецний найрлаганд байдаг пиперин хэмээх элемент нь хорт хавдраас ялангуяа бүдүүн гэдэс, хөхний хорт хавдраас сэргийлдэг болохыг тогтоожээ. Хавдрын тархалтыг ч гэсэн зогсоохын тулд хар перецийг хэрэглэх нь түгээмэл төдийгүй нэн ялангуяа турмерик, карри зэрэг халуун ногоотой хольж хэрэглэх нь хорт хавдраас сэргийлэх явцыг хэдэнтээ нэмэгдүүлж өгдөг байна. Мөн түүнчлэн хар перецэнд агуулагддаг полифенол нь цусны даралтыг бууруулж, чихрийн шижин, зүрх судасны эмгэгээс сэргийлнэ.

ХУВЦАСНЫ ӨНГИЙГ СЭРГЭЭНЭ
Өнгө нь гандсан хувцасны өнгийг сэргээхэд хар перецийг түгээмэл ашигладаг гэнэ. “The Naturally Clean Home” номын зохиолч Карин Сигел Майер хэлэхдээ тэрбээр угаах хувцсандаа нэг халбага нунтаг хар перецийг хийдэг бөгөөд ингэхдээ угаалгын нунтаг дээрээ хамт хийдэг байна. Ингэж угааснаар хувцасны гандсан өнгийг сэргээж өгдөг ажээ.

АРЬСЫГ ГУУЖУУЛЖ ЦЭВЭРЛЭНЭ
Нунтаг хар перецээр гэрийн нөхцөлд гуужуулагч бэлтгэж арьсаа гуужуулснаар арьсыг тань гүн цэвэрлэж, зөөлөн цэвэрхэн арьстай болгоно. Хар перецийг ингэж хэрэглэснээр арьсыг хүчилтөрөгч болон шим тэжээлээр хангахад тусалдаг. Хар перецний нунтагласан үр нь арьсны үхэжсэн эд эсийг цэвэрлэж өгдөг хэмээн “The Bliss Spa” - гийн сургалтын менежер Венди Олред хэлжээ.

Тэрбээр ийм нэгэн зөвлөгөөг эрхэм бүсгүйчүүддээ илгээжээ. Арьсыг гуужуулж цэвэрлэх скраб бэлтгэхийн тулд нэг аяга элсэн чихэр, аяганы талтай тэнцэх хэмжээний массажны үнэргүй тос, 6 дусал жүржийн тос, чимх хар перец орох ба эдгээрийг аяганд хийж хутгана. Ингээд чийглэг арьсан дээрээ түрхэж гуужуулах юм байна. Халуун ногооны сэнгэнэсэн тааламжтай мэдрэмж нь арьсыг тань ямар болгохыг туршаад үзээрэй.

АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙГ САХИН ХАМГААЛНА
Хар перецний тусламжтайгаар амны хөндийн аливаа үрэвсэлт өвчнийг эмчлэх боломжтой гэнэ. Нэн ялангуяа буйлны үрэвсэл болон амны эвгүй үнэрийг дарж өгдөг байна. Ингэхийн тулд давс ба хар перецийг хэдэн дусал усанд ижил хэмжээтэйгээр найруулж буйландаа массаж хийнэ. Энэ нь буйлнаас цус шүүрэх болон эвгүй үнэрийг дарж өгнө. Харин шүднийхээ өвчнийг намдаая гэвэо нунтаг хар перецээ сармисны тостой хольж өвчтэй хэсэгтээ түрхэх ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11977
7 эможи
keyboard_arrow_up