Зурагт их үзэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй
2. Телевизийн нөлөөнөөс болсон ганцаардмал өвчин: 3-7 насны хүүхдүүд урт хугацаагаар зурагт үзвэл алсдаа тун ганцаардмал мөртөө хүмүүстэй үл нийлэх маш сонин зантай болдог юм байна энэ бол нэг зүйлийн сэтгэл зүйн өвчин эмгэг.
3. Ханиад хүрэх: Телевизийн дэргэд удаан хугацаагаар суухад гэрийн гадна хийх ажил цөөрч, нарны туяанд ээгдэх хэмжээ багасч, шинэ сайхан агаар амьсгалах нь багасч, булчин махбодийн дархлаа буурдаг учираасамархан ханиад хүрдэг.
4. Таргалах өвчин: Телевиз сонирхоход биеийн хөдөлгөөн багасч, арьсны дор өөх хурж байдаг, телевиз үзэхдээ бас энерги ихтэй аар саар хүнсний зүйл идэх нь ч хүмүүсийг санаандгүй байдлаар таргалуулдаг байна.
5. Нүд хатах өвчин: Зурагтын дэлгэцний өөдөөс хараад удаан цагаар суухад нүдний цөцгийд цус хурж, нүдний цөцгийн харааны мэдрэх чадавхийг алдагдуулахын зэрэгцээ нүдний цөцгийг хуурай болгодог байна, ингээд хүнд ноцтой нөлөө гарах юм бол харааг муутгаж, ургал мэдрэлийг замбараагүй болгодог.
6. Гэдэс ходоодны өвчин: Телевиз үзэхийн дагуу хоол идэх нь ходоодны чадавхийг муугаар нөлөөлдөг. Бүртгэлээс үзвэл, телевизийг залгаагаар 3 цагаас илүү үзсэн хүмүүсийн 40%-иас дээших нь бүгд ходоод унжих өвчин болон ходоодны шархлаа зэрэг өвчин эмгэгт нэрвэгдсэн байна.
7. Зүрх судасны өвчинд нэрвэгдэх: Аймшгийн буюу сэдэлт ихтэй телевизийн кино үзсэний дараа цусны даралт нэмэгдэх юм уу зүрхний өвчин хөдлөх зэрэг илрэл гардаг. Телевизийг 3 цагаас хэтэртэл үзэх юм уу маш удаан цагаар сонирхож суух нь энэхүү 7 зүйлийн өвчинд амархан нэрвэгдэж болзошгүй бөгөөд хүний бие махбодийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөгболохоор телевиз үзэх цагаатохируулбал зүйтэй.