Алдаж болохгүй найз залуу

2014 оны 11 сарын 12
Эмэгтэйчүүд энэ амьдрал даа нэгээс дээш  эрчүүдтэй танилцаж дотносдог нь маргаангүй үнэн. 
Тэдгээр эрчүүдээс алдаж хэрхэвч болохгүй залуусын шинжийг дурьдвал:
 
 
 
1.Хэн ч харсан нүдэнд дулаахан
 
Их царай зүс яриад яахав угаасаа эрэгтэй хүн сармагчинаас жоохон царайлаг байхад л болоод явчдаг гэсэн л дээ
Гэхдээ нүдэнд дулаахан царайлаг хоёр чинь ялгаатай ойлголт шүүдээ
 
 
2.Нойроо сэрж барж чаддаг
 
Эрчүүлийн томоохон  асуудал бол нойрны асуудал өглөө эртлэн босч чаддаггүй хүн чамаас түрүүлж босоод өглөөний цай бэлтгэхэд чинь туслах нь юу л бол. Байг гэхэд  хааяа ч гэсэн эртлэн босоод чамд амттай өглөөний цай бэлдээд өгдөг эр хүн ч ……
Ер нь бол эрт босохгүй бол насан туршдаа бусдаасаа хоцорч явнааа гээд л ойлгочих чи ийм хүнтэй насаараа ханилахыг хүснэ гэж үү?
 
3. Ээжийгээ хайрлах хүндэлдэг эр хүн
 
Эр хүний хамгийн анхны хайрласан эмэгтэй бол гарцаагүй тэдний ээжүүд байдаг . Ээждээ хайртаи гээд том болчихоод хормойноос нь салдаггүй эрчүүд бас дэмий шүү . Тэд яг л том болсон нялх хүүхэд Ээжийн дайсан киноны Эрхэмбаярын дүрийг санаж байгаа биздээ
Тиймээс зөвхөн хайрлаж хүндэлдэг эр хүн тэрнээс биш ээжийнхээ өврөөс гараагүй эр хүн биш шүү
 
4.Биеэ даасан
 
Биеэ даасан байдал бол аз жаргалтай харилцааны түлхүүр, эрэгтэй эмэгтэй хоёрын аль алиных нь хувьд. Биеэ даасан байдал хосын харилцаанд маш том эрх чөлөө урам зоригийг өгч чаддаг.
 
5.Элдэв янзын асуудалд оролцоод байдаггүй
 
Эрчүүд бага сага асуудалд оролцоод байдаггүй  энэ нь тэднийг хайхрамжгүй мэт харагдуулдаг. Гэхдээ тэд дотроо бодчихсон л байгаа.
Харин гаднаа хэлэх нь тун цөөн байдаг.Эсэргээрэй чиний бүхий л асуудалд оролцоод байдаг бол чамайг гартаа оруулах гэсэн эр хүний шинж.
 
6.Гэр бүл найз нөхөдтэй чинь таарамжтай
 
Чамтай холбоотой хүмүүст таалагдана гэдэг маш том зүйл. Чи сонгохоосоо өмнө найздаа зургийг нь харуулж байсан байж таараа. Эхний удаа таалагдахгүй байсан ч харилцаагаа сайжруулахын тулд байнга хичээдэг байх хэрэгтэй.
 
7.Чамд үнэн сэтгэлээсээ хайртай байх
 
Хайртай болсон эсэхийг шалгаж баталдаг ямар нэгэн тийм шалгуур байхгүй. Гэхдээ энэ бол хамгийн чухал зүйл. Өөртөө хайргүй хүнийг хайрлана гэдэг аажмаар чамайг алж байгаатай адил зүйл. Чи тэрний хувьд бусад бүсгүйчүүдэс хамгийн онцгой нэгэн байх ёстой.
 
8.Тэр чамайг одоо байгаагаас ч илүү эмэгтэй болох хүслийг төрүүлдэг байх
 
Өөрийн мэдэлгүй чиний гадаад төрх амьдралын хэмнэл чинь маш эрүүл сэтгэл санаа өөдрөг байгаа мэт мэдрэмж чамд байнга төрж эхлэх болно. Энэ бол түүний хүч юм шүү. Тэр чамайг ийм тийм байлгах талаар санаа тавьдаггүй ч чи нэг л мэдэхэд түүнийхээ төлөө илүү гайхалтай эмэгтэй  болсон байна.
 
9.Чамайг эрхлүүлдэг эрэгтэй
 
Эмэгтэй хүн болгон хайртай залуудаа эрхлэхийг хүсдэг.Хэрэв тэр чамайг эрхлүүлэхгүй байгаа бол чи хүйтэн мөстэй амьдарч байгаагаас ялгаа байхгүй.
 
10.Хүндэлж чаддаг эрэгтэй
 
Хэрэв тэр чамайг хүндэлдэг бол чи найз нөхөд гэр бүл дотроо хамгийн жаргалтай эмэгтэй нь байна.
 
Эмэгтэй хүнийг хүндэлдэг эрэгтэй бүдүүлэг соёлгүй хувийн ухамсаргүй байх үндэслэл байхгүй юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11897
0 эможи
keyboard_arrow_up