Хөдөлгүүрийн тосыг хэрхэн сонгох вэ?

2014 оны 11 сарын 11

Хөдөлгүүрийн тос нь хэд хэдэн төрөл байдаг, тоо болон бичээсүүд нь ямар учиртай вэ  гэдгийг бид мэддэг болсон. Гэхдээ яг өөрийнхөө машинд ямар суурьтай тос сонгох вэ гэдэг талаар зөвлөе. Энэ нь юу вэ гэхээр OW20, 5W30, 10W30 сонгох уу  гэдэг бол дараагийн асуулт бөгөөд эхлээд чухам ямар аргаар боловсруулсан тос авах вэ гэдгийг сонгох нь чухал ба түүний дараа тэр дотроо ёстой өвлийнх үү зуных уу гэдгээ сонгох хэрэгтэй юм.

Хамгийн эхний алхам бол хөдөлгүүрийн тосны химийн бүтэцийн талаар  мэдлэгтэй байх хэрэгтэй юм. Минерал тос, Сайжруулсан минерал тос, Хагас синтетик тос, Бүтэн синтетик тос гэсэн 4 суурь бүтэцтэй байдаг юм.

Минерал тос нь үнэ хямдтай, бага температурт ажилладаг, исэлдэх нь бага, зууралданги чанартай байдаг.

Сайжруулсан минерал тос нь зууралданги чанар багатай гэсэн сул талтай боловч шатахуун зарцуулалтыг багасгах, ашиглалтын явц дахь хорогдол бага гэсэн үзүүлэлттэй бөгөөд голдуу энгийн суудлын автомашины хөдөлгүүрт зориулагдсан байдаг байна.

Хагас синтетик тос нь бага температурт ажиллах чадвар сайн, бүтэн синтетик тостой ойролцоо тослох чадвартай голдуу хүчин  чадал сайтай дунд зэргийн суудлын автомашинд зориулагдсан байдаг. 

semy_sintetic

Бүтэн синтетик  тос нь мэдээж зууралданги чанар сайтай, исэлдэлт бараг байхгүй маш бага, шаар багатай, нэмэлт хамгаалагч бодисуудтай, хамгаалах чадвар өндөр гэдгээрээ шилдэг юм. Ийм ч учраас спорт зориулалтын автомашинд хэрэглэдэг.

syntetic

Дээрх 4 суурь тосны алийг хэрэглэхээс хамаарч чанарын ялгаа гарч ирнэ. Тухайлбал спорт автомашинд зориулсан, эсвэл шатахуун зарцуулалтыг багасгана гэсэн сонголтууд  дээрх суурь төрлүүдээс хамаарч гарч ирж  байгаа юм. Суурь тосон дээр ямар нэмэлт бодисууд орсон гэдгээс хамаарч тослох чанар сайжрах ба үүнтэй уялдуулаад үнийн ялгаа ч гарч ирнэ. Иймд дээрх тосны үзүүлэлтүүд, үнэ, өөрийн автомашиныхаа онцлогийг мэдсэнийхээ дараа сонголтоо хийх нь зөв юм. 

Дараагийн алхам нь автомашиныхаа онцлогт тохируулах хэрэгтэй ба спорт автомашин бол өтгөн биш шингэн чанартай тос хэрэглэх бол их эзэлхүүнтэй хөдөлгүүрт өтгөн тос хэрэглэх нь удаан эдлэгдэх хамгаалах чадвар сайн байна гэсэн үг юм. Эцсийн эцэст үнэтэй л тос хийвэл таны машинд сайн гэсэн үг биш тохирсон тосыг нь хийх хэрэгтэй гэж зөвлөе. 
Манай зарим хэрэглэгчид автомашин нь үнэтэй тос хийх ямарч шаардлагагүй байхад үнэтэйг нь авч байвал сайн гэж ойлгодог. Энэ нь мөнгөө хий үрэхээс өөр нэмэргүй юм. Жишээ нь Lexus, Audi Q7, Mercedes жийп байлаа гээд спорт турботой машинд зориулсан бүтэн синтетик тос хийх хэрэггүй. Харин ч хэт шингэн чанартай өндөр эргэлтийн тос нь жийргэвчээр алдагдах, тосны насосд сайн шахагдахгүй байх зэрэг сөрөг талууд гарах юм. Яагаад гэхээр шингэн ба өтгөн тос шахах зориулалттай насосны хийц, бүтэц нь өөр байдагтай холбоотой. 
Хөдөлгүүрийн тосоо зөв сонгох нь таны автомашины хөдөлгүүр удаан эдлэгдэх нэг үндэс юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11797
0 эможи
keyboard_arrow_up