Эрчүүд яагаад илүү мартамхай байдаг вэ?
Норвегийн Тройнхем хотын хүрээлэнгийн эрдэмтэд эрэгтэй хүний мартамхай байдлын учир шалтгааныг олж тогтоожээ. Амьдрал дээр эрчүүд эмэгтэйчүүдээс хамаагүй илүү мартамхай байдаг билээ.
Судалгааны ажилд эрэгтэй, эмэгтэй 50 мянган хүн хамрагдсан бөгөөд тэднийг 2006-2008 онуудад ажиглалтад байлгав. Тэгтэл эрчүүд чухал он сар, утасны дугаар, бусдын нэр зэрэг зүйлсийг санах нь хүнд байдаг гэдэг нь тодорхой болжээ. Харин эмэгтэйчүүд үүнийг амархан санадаг аж.
Эрдэмтэд ой санамж ийнхүү муудах нь эрчүүдийн дийлэнхи нь тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэдэгтэй холбоотой гэж үзэв. Ялангуяа гэр бүлтэй эрчүүдийн ой санамж тааруу байх нь бий гэнэ. Тэд бүгдийг эхнэртээ даатгачихдаг учраас тэр юм. - See more at: http://www.wikimon.mn/content/57927.shtml#sthash.FfUcFkZy.dpuf