Авто зогсоол байгуулах шилдэг зургаан арга

2014 оны 11 сарын 10

“Стандартын шаардлага хангасан авто зогсоол Улаанбаатар хотод хэд байдаг вэ” гэсэн асуултанд хариулт хайлаа. Харамсалтай нь олсонгүй. Гэхдээ цаашид бий болох боломж байна. Дараах санаачлагыг бодит болгохыг бизнесийн байгууллагуудад уриалж байна.

1. Орон сууцны В1 давхарын зогсоолын тоог нэмэгдүүлэх

Орон сууцны шинэ барилга ашиглалтанд ороход зоорийн давхарт худалдах байдлаар зогсоол төлөвлөдөг. Харамсалтай нь энэ зайд цөөн тооны машин багтдаг учир нийт оршин суугчдын талаас илүү хувь нь машинаа гадаа хонуулахад хүрч байгаа юм. Гадаа талбай ч мөн хүрэлцээтэй биш. Тиймээс зоорийн давхрын автомашины зогсоолыг дараах байдлаар төлөвлөх санал гаргаж байна. Энэ бол зогсоолын тоог нэмэгдүүлэх бодит боломж юм.




      
2. Гадаа талбайд давхар зогсоол төлөвлөх

Магадгүй өвлийн улиралд бэрхшээлтэй байж болох ч дулааны улиралд бол боломжийн арга. Мөн амины орон сууцны хороололд хамгийн тохиромжтой хувилбар гэж сонголоо. 
 








3. Давхар зогсоол

Давхар зогсоол төлөвлөх явдал нь гадны улс орнуудад түгээмэл тархжээ. Харин манай улсын тухайд шинэ санаачлага юм. Гэхдээ эхний давхар зогсоолууд ашиглалтанд орж байна. Тиймээс энэ санаачлагыг улам бүр өргөжүүлэх нь хамгийн зөв гэж үзлээ. Ялангуяа төрийн байгууллагууд олноор төвлөрдөг хэсэгт дундын байдлаар ийм зогсоолыг төлөвлөж болох юм. Мөн их дээд сургуулийн хотхонд ийм зогсоол хамгийн дэвшилтэт шийдэл байж чадна. 
 



4. Тоглоомын талбай бүхий газар доорх зогсоол

    Яг энэ төрлийн зогсоолыг нийслэлийн долоон ч цэгт төлөвлөх шийдвэр гарсан байдаг. Тэгвэл төлөвлөлтийг илүү боловсронгуй болгож, багтаамжийг нэмэгдүүлэх байдлаар шийдвэрлэх санал гаргаж байна. Дээд буюу ил хэсэгт хүүхдийн тоглоомын талбайгаас гадна үйлчилгээний төвийг байгуулах боломж байна. Түрээслэх болон худалдах байдлаар иргэдэд ашиглуулах боломжтой.
 

 


5. Уламжлалт зогсоол байгуулах 

Томоохонд тооцогдох худалдааны төвүүд, хувийн эмнэлэг, сургуулиудын гадна стандарт шаардлагад нийцсэн авто зогсоолууд байгуулагдаж эхэллээ. Гэхдээ үүний тоог нэмэгдүүлэх шаардлага мэдээж байна. Төв талбайн өмнөх хэсгийг бид эхний ээлжинд санал болгож байна. 
  



6. Ажилчдын машиныг дээврийн давхарт төлөвлөх

Хамгийн сүүлийн санал. Төрийн болон үйлчилгээний байгууллагууд ажилчдынхаа автомашиныг барилга дотроо эсвэл дээр нь шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх цаг болжээ. Ажлын цаг эхлэхтэй зэрэгцээд авто машины зогсоол нь ажилчдынх нь машинаар дүүрчихдэг. Үйлчилгээ авах иргэдийн хувьд авто замын нэгдүгээр эгнээнээс өөр сонголт үлддэггүй. Буруу энэ тогтолцооноос салахын тулд дээрх саналыг гаргаж байна. Магадгүй дээрх байгууллагууд ажилчиддаа нэгдсэн унаагаар үйлчилдэг болчихвол тэдэнд машин унах шаардлага гарахгүй байж болох юм. Энэ тохиолдолд сул зогсоолын тоо нэмэгдэх тооцоо байна. 
      
Үгээ үйлдэл болгох цаг иржээ. Бизнес эрхлэгчид ээ. Магадгүй орон сууц барихаас ч илүү ашигтай санал байж болох юм. - See more at: http://city.time.mn/content/50996.shtml#sthash.kTbogDD0.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11731
0 эможи
keyboard_arrow_up