Энэ өвлийн хувцасны загварт: Богино загварын гадуур хувцас дэгжин харагдуулна
2014 оны 11 сарын 07
Бөгс давахгүй урттай куртик, шуба энэ өвлийн гоёо болжээ. Куртик, шуба ч гэлтгүй төрөл бүрийн хүрэм сонгохдоо уртыг сонгох хэрэггүй гэж загвар зохион бүтээгчид зөвлөж байна. Бэлхүүсээрээ нарийн, бөөрөнхий мөртэй шубаны урт нь бүсэлхгүйгээр татаж байвал илүү дэгжин харагдах аж. Харин материалын тухайд үслэг эдлэлийг бусад материалуудтай хольж өмсөхийг санал болгож байна. Дрампан материал юм уу савхийг үслэг эдлэлтэй хослуулж урласан гадуур хувцас бүсгүйчүүдийг тун ч хээнцэр харагдуулдаг. Харин эчрүүдийн хувьд зэх, малгай нь үстэй куртик тохиромжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11655
0 эможи