Энэ өвлийн хувцасны загварт: Нэхмэл дугуй малгай
2014 оны 11 сарын 07
Үсэрхэг материалаар хийсэн хагас зууван хэлбэрийн малгайнаас гадна том, сул нэхээстэй дугуй малгай дэгжин эмэгтэйчүүдийн гангаараа болох нь. Завсрын өнгөнүүдээс бүрдсэн энэ төрлийн малгайгаар хэлхгэр бус бие барьсан загвартай, урт пальтогоо чимбэл илүү зохиомжтой харагдуулах юм байна. Нэхмэл малгйатай зэрэгцээд булга, минж, үнэгний арьсаар урласан гоёмсог малгай ч байр сууриа тавьж өгөхгүй нь. Үсэрхэг материалаар хийсэн малгайнууд энэ өвөл ч гэсэн моодонд орж байгаа ажээ. Дунд насны бүсгүйчүүд ихэвчлэн илүү оруулга юм уу чимэглэл бүхий үслэг малгай өмсөх хэрэгтэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11653
0 эможи