Хайруулын тавган дээрэх пицца
2014 оны 11 сарын 07
Орц:
| Зуурмаг | |
| Тахианы өндөг | 2ш |
| Ургамалын тос | 2х.х 36мл |
| Цөцгий | 8х.х 200гр |
| Улаан буудайн гурил | 9х.х 90гр |
| Давс | 1чимх 2гр |
| Нунтаг хар перец | 1чимх 1гр |
| Хужир | 1гр |
| Хавчуурга | |
| Хатуу бяслаг | 150гр |
| Утсан хиам | 100гр |
| Улаан лооль | 1ш |
| Ногоон сонгино | 30гр |
| Улаан лоолийн халуун ногоотой соус | 2х.х 20гр |
Бэлтгэх арга:

Алхам 1
Пиццаг бэлдэхийн тулд бидэнд цөцгий, гурил, хатуу бяслаг, утсан хиам, өндөг, улаан лооль, ногоон сонгино, улаан лоолийн соус хэрэгтэй.
Алхам 2
Өндөг цөцгий 2-оо холино.
Алхам 3
Гурил хужир давс перецээ мөн холино.
Алхам 4
Зуурмаг чинь яг л дунд зэргийн өтгөн цөцгий шиг болох болно.
Алхам 5
Сонгино улаан лооль хиамаа хирчэнэ.
Алхам 6
Бяслагаа үрүүлээр үрнэ.
Алхам 7
Хайруулыхаа тавгийг халаагад бага зэрэг тослоно. Зуурмагаа хийнэ. Зуурмаг дээрээ улаан лоолийн соусыг дусаасан маягаар тараан хийнэ.
Алхам 8
Дээр нь хиам, улаан лооль, сонгиноо цацаж өгнө.
Алхам 9
Мөн дээрээс нь үрсэн бяслага цацана.
Алхам 10
Таглаа тавиад зөөлөн гал дээр 5-6 мин жигнэнэ.
Алхам 11
Бяслаг нь хайлсан бол л таны пицца бэлэн боллоо гэсэн үг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11647
0 эможи
