Амьд цэцгийг хэрхэн удаан хадгалах вэ?

2014 оны 11 сарын 07

Цэцэг авах дургүй бүсгүй хүн бий гэж үү? Бэлэглэх дуртай эрчүүд олон байгаа байх. Төрсөн өдөр, тэмдэглэлт ой, хурим, шинэ жил, бүсгүйчүүдийн баяр эсвэл зүгээр л энгийн өдөр ч гэсэн хамаагүй бэлгэнд авсан амьд цэцэгнүүдээ гэртээ тавихад харагдах байдал нь ч, өрөөгөөр нэг тархах үнэр нь ч үнэхээр сайхан байдаг. Харин сэтгэлийг чинь сэргээсэн, анхилуун үнэрт тэр цэцгээ удаан хадгалахын тулд мэдэх ёстой хэд хэдэн бяцхан зүйлс бий. Үүнд:

1. Цэцгээ аваад аль болох хурдан усанд хий.

2. Ваарандаа бага зэргийн бүлээн ус хийгээрэй. Хүйтэн, крантны ус цэцгийг хурдан үхүүлнэ.

3. Хамгаалах уусмал бэлдэж болно. 1л усан дээр чимх элсэр чихэр, 2-3 дусал цагаан цуу хийхэд хангалттай.

4. Белизна буюу хувцас цайруулагчийг литр ус тутамд амны халбаганы дөрөвний нэг хэмжээтэй байхаар тооцож хийгээрэй. Энэ нь шавьжнаас сэргийлж, бактерийг устгаж өгдөг.

5. Цэцэгний усыг өдөрт нэг удаа солино

. Цэцгийг анх вааранд хийхдээ хурц хутга эсвэл хайчаар ташуу тэгш зүсч хийвэл илүү удаан амьдарна.

7. Цэцгэнд орон зай хэрэгтэй. Хэт олон цэцэг нэг вааранд байвал хурдан үхнэ. Тиймээс нэг вааранд 10-аас дээш цэцэг хийх хэрэггүй.

8. Усан дотор нь нэг ширхэг аспирин хийвэл удаан амьдрахад тусална.

9. Нарны шууд тусгалаас хол байлгаж, ваарыг цэвэрхэн байхад анхаараарай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
11645
3 эможи
keyboard_arrow_up