Ханиадны улиралд хэрхэн бэлтгэл хангах вэ?

2014 оны 11 сарын 07
Ханиад нь ихэвчлэн намар, өвлийн цагт түгээмэл тохиолддог. 9 сарын эхэн үеэс ханиадны дэгдэлт хэдэн долоо хоногийн турш аажим нэмэгдсээр байх бөгөөд намрын төгсгөл өвлийн эхэн үед дээд цэгтээ хүрдэг. Улмаар 3-4 сар хүртэл тархалт өндөр хэвээр байна.
Энэхүү улирлын шинж чанартай байдал нь нэг талаар 9 сард хичээл эхэлж хүүхдүүд бөөнөөрөө цугларч улмаар ханиадны вирус нэгээс нөгөөд халдварлах боломж нэмэгддэгтэй холбоотой байдаг. Нөгөө талаар хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой байх ба учир нь хүйтэн цаг агаартай үед хүмүүс дулаан байр сууцанд байрлах нь нэмэгдэж мөн л бие биедээ вирусын халдварыг дамжуулах магадлал нэмэгддэгтэй холбоотой. 
 
Түүнчлэн агаарын харьцангуй чийгшил улирлын чанартай өөрчлөгддөг нь ханиадны тархалтанд нөлөөлнө. Хамгийн түгээмлээр ханиадыг үүсгэдэг вирусууд чийгшил багатай нөхцөлд буюу жилийн хүйтний улирлуудад амьд үлдэх чадвар нь илүү нэмэгддэг. Түүнчлэн хүйтэн цаг агаар нь таны хамрын доторхи салст бүрхэвчийг хуурайшуулж вирусын халдварт өртөх боломжийг нэмэгдүүлж байдаг. 
Тиймээс ханиадны дэгдэлт нэмэгдэхэд нөлөөлдөг дээрхи хүчин зүйлсийг ханиаднаас урьдчилан сэргийлэхэд ашиглаж сурах хэрэгтэй. Нэгэнт вирусын халдвар намрын сүүл, өвлийн саруудад нэмэгддэг тул ихэнхи улс орнуудад бага насны хүүхдүүдийн хичээл, цэцэрлэгийн ээлжийн амралтыг эдгээр үеүдэд тохируулж зохион байгуулснаар хүүхдүүд олноороо цуглаж бие биедээ ханиадны вирусыг тараах боломжийг бүрдүүлдэг байна. 
Харин та хувийнхаа зүгээс өөрийгөө болон гэр бүл, ойр дотныхныгоо ханиадны вирусээс хамгаалахын тулд юу хийж болох вэ? Нэгэнт ханиадны вирус хуурай, чийгшил багатай орчин нөхцөлд амьдрах чадвар нь нэмэгддэг юм бол гэр, албан өөрөөгөө тогтмол чийгшүүлж хэвших (сүүлийн үед элбэг болсон агаар чийгшүүлэгчийг ашиглаж болно) хэрэгтэй. 

Гадуур гарахдаа хамар, хоолойгоо хатаж хуурайшихаас сэргийлж битүү ороолт хэрэглэж байх нь бас л нэг ханиаднаас сэргийлэх арга болно. Түүнчлэн гадуур явсныхаа дараа гэртээ ирээд гараа сайтар угааж хэвших нь ханиадны вирусээр бохирлогдсон гадаргуугаар дамжиж гартаа наалдсан вирусийг цэвэрлэж буй хэрэг юм. 

 
Мөн хамар, хоолойгоо бүлээн цэвэр ус (эсвэл зөөлөн содын уусмал байсан ч болно) угааж цэвэрлэж байх нь хамар, хоолой залгиур дахь вирусыг цэвэрлэж арилгах, хамар хоолойг чийгшүүлж халдвар авах магадлалыг бууруулж байгаа явдал юм. 
 
Ердөө эдгээр энгийн аргуудыг л дадал зуршил болгон хэвшүүлснээр та өөрийгөө болон гэр бүлээ хүйтний улиралд ханиаднаас бүрэн сэргийлэх боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11618
0 эможи
keyboard_arrow_up