Тэдний өглөөний цай Харин таных?
“Өглөөний цай” гэдэг тухайн өдөр ямар байх вэ эсэхэд нөлөөлөх цөөнгүй хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн. Ер нь хүмүүс өглөөний цайндаа юу идэж уудаг юм бол? “People & Breakfast” гэсэн цомхон прожектийн хүрээнд авсан дараах гэрэл зургуудаас дээрх асуултын хариултыг аваарай.
Ингэхэд та өглөөний цайгаа байнга уудаг биз дээ? Өглөөний цайгаа өөртөө, өдрийн хоолоо найздаа, оройн хоолоо өстөндөө гэсэн ам дамжсан яриа байдаг нь оргүйдэг шүү. Учир нь өглөөний цай нь таны биед хэрэгтэй хамгийн чухал амин дэмийн эх булаг болж бие организм, сэтгэл санаанаас авахуулаад бүхэл бүтэн өдрийн туршид ямар байхыг тань шийддэг юм шүү дээ.
Тийм болохоор эрхэм та эрүүл мэнддээ багаахан ч гэсэн хөрөнгө оруулалтыг хийж бие махбод, ходоод, сэтгэл зүйн элдэв эмгэгээс урьдчилан сэргийлж өглөөний цайгаа заавал ууж байгаарай гэж зөвлөе.