Таны эрүүл мэндэд хамгийн муу нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнүүд

2014 оны 11 сарын 06

Энд танил биш юу ч байхгүй. Эдгээр хоол хүнс нь бүх хүнсний дэлгүүрүүдэд байж л байдаг. Гэвч та жингээ хасах, эрүүл байхыг хүсэж байвал эдгээр хоол хүнснээс татгалзах хэрэгтэй юм.

Боловсруулсан мах

Image and video hosting by TinyPic

      Боловсруулсан мах нь илчлэг, өөх ихтэй байдаг. Тогтмол эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх нь (долоо хоногт хэд хэдэн удаа) таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчин, хорт хавдарын үүсэх эрсдэлд таныг оруулж байдаг. Хиам, утсан мах зэрэг ямар нэгэн давсалсан, химийн аргаар боловсруулсан махнаас татгалзах хэрэгтэй.

Илчлэг багатай хоол хүнс

Image and video hosting by TinyPic

      Өнөө үед хүнсний дэлгүүрүүдийн тавиурыг дүүргэх болсон “Low Fat” илчлэг багатай гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнүүд хүмүүсийг харин ч илүү таргалуулж байна. Яагаад гэвэл эдгээр нь тос багатай хоол хүнс нь бидний зүрх болон цусан дахь холестерины хэмжээнд муугаар нөлөөлдөг, мөн эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь элсэн чихэр, натри их хэмжээгээр агуулдаг.

Майонез

Image and video hosting by TinyPic

      Майонезыг эрүүл хоол хүнс гэж бодож өөрсдийгөө хуурсаар суугаа юм биш биз? Нэг халбага майонезанд калори 90%, өөх тос 10 гр, болон натри нь 90 мг байдаг. Энэ нь маш багаар хэрэглэх ёстой нэг амтлагч юм.

Хөлдөөсөн хоол

Image and video hosting by TinyPic

      Хүмүүсийн амьдрал улам хялбар болж байгаа. Үүний нэг жишээ нь хүнсний бүтээгдэхүүний гол салбар болох хөлдөөсөн хоол юм. Зарим үйлдвэрлэгчид эрүүл боломжуудыг бий болгохын төлөө ажиллаж байгаа боловч ихэнх нь илчлэг, натри нь онцгой өндөр байгаа юм.

Маргарин

Image and video hosting by TinyPic

      Хэрэглэгчид өөхийг орлохоор цөцгийн тос, маргариныг хэрэглэдэг. Гэвч маргарин хорт хавдар, чихрийн шижин, зүрхний өвчин үүсэх шалтгаан болдог устөрөгчжүүлсэн тосыг ихээр агуулдаг байна.

                                                                    Хийжүүлсэн ундаа

Image and video hosting by TinyPic

      Хийжүүлсэн ундаа хоол шингээхэд нэмэртэй боловч хэт таргалалт, бөөрний гэмтэл, хорт хавдар, зүрхний өвчин, чихрийн шижин үүсгэдэг ба цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11558
0 эможи
keyboard_arrow_up