Өндөр болгох “үр дүнтэй - 15” дасгал
2014 оны 11 сарын 06
Хүний эд эс шөнө бүр шинэчлэгддэг учраас хэрэв та тухайн өдөрт эрүүл зөв хооллож, дасгал хөдөлгөөн сайн хийвэл эрүүл залуу эсийг төрүүлэх боломжтой. Өндөр болохын хувьд ч ялгаагүй өдөр бүхэн үр дүнтэй дасгал хийж, булчин шөрмөсөө уян хатан болгож дадалжуулснаар зорилгодоо бага багаар дөхөж чадах юм.
“Оролдлого сайт оройд нь” гэдэг шиг тавьсан зорилгынхоо төлөө шантралгүй хичээвэл заавал үр дүнгээ амсах учраас бидний санал болгож буй өндөр болгох хамгийн үр дүнтэй дасгалуудыг туршаад үзээрэй.
1. Усанд сэлэх
Усанд сэлэхэд хүний биеийн бүх булчин идэвхитэй ажиллаж, уян хатан чанар нь ч сайжирдаг тул өндөр болоход тун хэрэгтэй. Хэрэв та тодорхой үр дүнд хүрэхийг хүсвэл мэдээж тогтмол, шаргуу хичээллэх шаардлагатай. Өдөрт дор хаяж хоёр цагийг усанд сэлэхэд зориулснаар хэсэг хугацааны дараа өөрчлөлтийг мэдрэх боломжтой ажээ.
2. Турниктэй дасгалууд
Турникнээс хоёр гараараа дүүжлэгдэх дасгалыг хийснээр бүх биеийн сунгалт сайжирна. Мөн илүү сайн сунгахын тулд хөлөө паралель маягаар өргөж болно. Энэ дасгалыг долоо хоногт хэд хэдэн удаа тогтмол хийснээр хэдэн сарын дараа өндрийн хэмжээгээ нэмэгдүүлж болох юм.
3. Хөлийнхөө өлмийд хүрэх
Хэрэв та хөлийнхөө өлмийд гараараа хүрч чаддаггүй бол санаа зовох хэрэггүй. Яг өнөөдрөөс эхлээд өлмийдөө хүрэхийг бага багаар оролдож, өдөр ирэх бүр лавшруулан хийснээр хөлийн тань шөрмөсний уян хатан чанар сайжирна. Энэ дасгалыг өдөрт аль болох олон удаа давтан хийхийг хичээгээрэй.
4. Нурууны сунгалт
Гараараа газар тулаад нуруугаа чадахаараа хойш гэдийлгэх дасгал нь таны цээж, нуруу, мөрийг хөгжүүлж, сунгаж өгнө. Энэхүү йогийн дасгалын нэг төрлийг өглөө орой хийж байгаарай. Хийхдээ амьсгалаа зөв хуваарилах нь чухал шүү.
5. Таазаа өргөх
Биеийн доод хэсгийн уян хатан чанарыг дээшлүүлдэг энэ дасгал нь өндөр болгодог хамгийн үр дүнтэй дасгалуудын нэг юм. Дасгалын бэлтгэх байдал нь хөлөө нугалж, хоёр гараа биеийнхээ дагуу шулуун тавиад, нуруугаа шаланд нааж хэвтэнэ. Үүний дараа таазаа аажим дээшлүүлээд 20-30 секунд барина. Баталгаатай үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр аль болох олон удаа хийгээрэй.
6. Хөлний сунгалт
Хөлний шөрмөсийг сунгах олон төрлийн дасгалууд өндөр болоход маш хэрэгтэй. Тэдгээрээс нэг дасгалыг онцолбол гараараа хана түшиж зогсоод нэг хөлөө нугалж нэг хөлөө хойш нь шулуун жийж 20-30 секунд барина. Ийм маягаар хоёр хөлөөрөө ээлжилж хийх бөгөөд өвдсөн ч тэвчээртэй байгаарай.
7. Ширээ болох дасгал
Энэ бол харахад амархан боловч хамгийн бэрхшээлтэй бас үр дүн сайтай дасгал юм. Биеэ ширээ шиг хэлбэртэй болгохын тулд эхлээд газар суугаад хөлөө нугална. Дараа нь гарынхаа хурууг хөл рүүгээ чиглүүлсэн байдалтайгаар гараа ардаа тулна. Тэгээд биеэ дээш өргөж тэгшхэн шугаманд чадах хугацаандаа барина. Энэ дасгалыг хийснээр бүх бие тань хэрхэн ажиллаж, өөрчлөгдөхийг анзаараарай.
8. Дээс тоглох
Дээс тоглох бол зөвхөн сургуулийн хүүхдүүдийн зугаа биш юм. Харин биеийг бялдаржуулж, өндөр болгоход хамгийн хэрэгтэй дасгалын нэг ажээ. Дээс тоглосноор шилбэний булчин идэвхитэй ажиллаж, үсрэх үед тэр хэсэг сайн сунадаг. Хурдан үсрэх тусам үр дүн улам л сайжирна.
9. Дээш үсрэх
Үсрэх нь биеийн бүх булчинг сунгахад хэрэгтэй. Өндөр болохыг хүссэн хүмүүс хагас суугаа байрлалаас дээш үсрэх дасгалыг тогтмол хийж заншаарай. Мөн хамгийн их үсрэлттэй сагсан бөмбөг, волейбол зэрэг спортоор хичээлэссэн ч болно.
10. Хуурай сэлэлт
Усанд сэлэх боломжгүй ч энэ дасгалыг хийснээр биеийнхээ сунгалтыг сайжруулах боломжтой. Та хэвлийгээрээ газар хэвтээд баруун хөлөө жийж, зүүн гараа урагш сунгаж хэсэг хугацаанд бариарай. Дараа нь эсрэг талаараа хийнэ. Энэ дасгал нь зөвхөн өндөр болохоос гадна гар, хэвлий, нурууны булчинг чангаруулж өгдөг.
11. Хүзүүний дасгал
Энэ бол маш амархан дасгал. Хоёр гараа дагзныхаа ард аваад хүзүүгээ аажмаар урагш бөхийлгөн, хойш гэдийлгэнэ. Байрлал тус бүр дээр хэдэн хором бариарай.
Энэ бол маш амархан дасгал. Хоёр гараа дагзныхаа ард аваад хүзүүгээ аажмаар урагш бөхийлгөн, хойш гэдийлгэнэ. Байрлал тус бүр дээр хэдэн хором бариарай.
12. Хөлөө шулуун барих дасгал
Энэ дасгал нь хийхэд бага зэрэг хэцүү учраас болгоомжтой байхыг зөвлөе. Газар хэвтээд нуруугаа гараараа түшин хөлөө эгц шулуунаар нь дээш өргөж хэсэг хугацаанд бариарай. Дараа нь аажмаар буулгаж, дахин давтаж хийнэ. Энэ дасгал нь хөлний сунгалт болоод нурууны доод хэсгийн үйл ажиллагаанд хамгийн сайн нөлөөтэй.
13. Урагш бөхийх дасгал
Газар хөлөө жийж суугаад өлмийдөө хүрэхийг тэмүүлнэ. Энэ дасгал нь нуруу болон таазны уян хатан чанарыг сайжруулдаг.
Газар хөлөө жийж суугаад өлмийдөө хүрэхийг тэмүүлнэ. Энэ дасгал нь нуруу болон таазны уян хатан чанарыг сайжруулдаг.
14. Хөлөө толгой дээгүүрээ давуулах
Энэ дасгал нь бас хийхэд хүндрэлтэй боловч үр дүнтэй дасгалын нэг. Газар хэвтэж гараа шулуун тавиад хөлөө дээш нь эгц өргөнө. Түүний дараа хөлөө толгойныхоо дээр авчрахыг хичээгээрэй. Эхэндээ сайн чадахгүй байсан ч уйгагүй хийж чадвал та заавал өндөр болох болно.
15. Нохой ба муур
Хоёр амьтны дүр төрхийг санагдуулам энэхүү дасгал нурууны сунгалтанд хамгийн хэрэгтэй. Газар дөрвөн хөллөөд нуруугаа бөхийлгөх, гэдийлгэх үйлдлийг аажмаар ээлжлэн хийгээрэй. Нуруугаа бөхийлгөхдөө амьсгалаа авч, гэдийхдээ амьсгалаа гаргана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9
1
1
1
2
1
11529
15 эможи