Нимбэгийг юу юунд ашиглаж болох вэ?
Нимбэг нь нимбэгийн модонд ургах, шар өнгөтэй, хүчиллэг, исгэлэн ба жүржтэй ойр төрлийн жимс юм. Нимбэгийг дэлхий даяар хоолонд болон шууд аль ч хэлбэрээр хэрэглэдэг. Нимбэгийн шүүсэнд 5%-н нимбэгийн хүчил, устөрөгчийн хүчил 2-3 агуулагдана. Нимбэгийн мод нь ерөнхийдөө жижгэвтэр. Дунджаар 3м байх ба хамгийн өндөр нь 6м хүрнэ. Нимбэг нь исгэлэн амттай бөгөөд загасны махан хоол, салад мөн төрөл бүрийн ундаа, цай, коктейл зэрэгт хэрэглэгдэнэ. Нимбэг нь С витаминаар баялаг юм. 1ш нимбэгт 20мг агуулагдана.
Түүх
Нимбэг анх үүссэн газар яг нарийн тогтоогдоогүй байгаа ч Энэтхэг, Мьямарын хойд хэсэг, Хятад улсад анх ургасан гэж таамагладаг. МЭ 700-д оны орчим Перс, Ирак ба Египетэд орж ирсэн бөгөөд анх бичигт тэмдэглэгдсэн нь 10-р зууны үед Арабын цэцэрлэгт чимэглэлийн ургамал болгон тарьсан тухай болно. МЭ 1000-1150 онд Арабын ертөнц болон Газар дундын тэнгис хавиар их хэмжээгээр тархжээ. Нимбэг Европ тивд орж ирсэн нь МЭ 100-д оны орчим Эртний Ромын үед боловч төдийлөн тархаагүй аж. Анх нимбэгийг жинхэнэ тариалсан нь Италийн Генуяд 15-р зууны үед байв. 1493 онд Америк тивд анхны нимбэгний үрийг авчирсан нь Христофор Колумб юм. Тэр үед нимбэг нь голдуу чимэглэл болон анагаах ухаанд хэрэглэгдэж байлаа. 1700-1800 онд Флорида, Калифорнид их хэмжээгээр тарьж ургуулах болсон нь хоолонд хэрэглэх болсонтой холбоотой.
1747 онд Жеймс Линд Бам өвчин туссан далайчдыг эмчлэхээр хүнсэнд нь нимбэгийн шүүсээр дамжуулан С витамин өгөх туршилт хийж байв.
Нимбэгийг юу юунд ашиглаж болох вэ?
Нимбэг бол зүгээр ч нэг жимс биш. Гоо сайхны бүтээгдэхүүн, үс сорлогч, батганы эм…Бараг л бүх төрлийн асуудалд чинь нэмэр болох зүйл нимбэгэнд бий. Энд нимбэгийг ашиглан хийж болох 8 төрлийн эмчилгээг жагсаалаа.
1. Ханиадаа намдаахад
Халуун цайн дээр бага зэрэг зөгийн бал, нимбэгний шүүс дусаагаад уувал тусаад удаагүй ханиад дорхноо дарагдах болно. Нимбэг нь C витаминаар баялаг учир ханиаднаас гадна төрөл бүрийн хөнгөн өвчнийг анагаахад хэрэглэж болно.
2. Нөсөө толбо, сэвхийг бүдэгрүүлэхэд
Элсэн чихэр, нимбэгний шүүс, бага зээг нимбэгний хальс /үрсэн/ гурвыг хольж зуурмаг бэлдээд гарынхаа араар сэвх, толботой газраа түрхэнэ. Үхсэн арьсыг гуужуулахын тулд зөөлөн массаж хийж байгаад 10 минут хатаана. Бүлээн усаар угаа. Энэ жорыг өдөр бүр хэрэглэх юм бол, нүүрэн дээрх цэгүүд чинь бүдгэрнэ.
3. Батгыг арилгахад
8 ширхэг нунтагласан аспирин, нэг цайны халбага шинэхэн нимбэгний шүүс. Энэ хоёрыг холиход л батганы эсрэг бэлдмэл бэлэн болно. Сайтар хутгасан бэлдмэлээ асуудалтай хэсгүүд дээрээ түрхэж 10 минут байлгаад бүлээвтэр усаар угаана. Нүүрээ арчих хэрэггүй, зөөлөн товшиж, алгадах маягаар хатаа. Бага зэрэг чимчигнэж, хорсож магадгүй. Хэд хоног үүнийг хийсний дараа…Сайн уу эрүүл арьс минь!
4. Үсээ сорлоход
Амархан бас мөнгөнд хэмнэлттэй! Хэсэгхэн газраа сортой болохыг хүсвэл үсээ загасаар сүлжиж байгаад нимбэгний шүүсний 50/50 хувийн хольцоор холоос шүрш. Нэг өдөр наранд байсны дараа бүдэгхэн сор гарч ирэх болно.
5. Ширүүн арьсыг гуужуулахад
Арьсаа шинэчилэхийн тулд ½ аяга чанаагүй овъёосыг блендэрт хийгээд бага багаар нимбэгний шүүс нэмж, зөөлөн өтгөн маск бэлдэнэ. Нүүрэндээ түрхэж 10 минут хатаагаад (Энэ хооронд уншиж байсан номоо үргэлжлүүлж болно ш дээ) хүйтэн усаар угаа. Хөөх арьс чинь сайхан болчихож!
6. Цээж гашуу оргиход
Хоолой юм уу цээж чинь гашуу оргиод байна уу? Энэ шидтэй ундааг хийж хоолойгоо зайдвал хамаагүй дээрдэх болно. 250 гр усанд нэг цайны халбага давч, 1/2 аяга нимбэгний шүүс хийгээд залгилгүйгээр хоолойгоо зайл. Одоо дээрдэж байна уу?
7. Арьсаа цайруулахад
Нимбэгийг талаар нь зүсээд, харласан тохой өвдөг, сугаа үрээд үз дээ.Нээрээ шүү! Үнэхээр цайрдаг юм. Гэхдээ үрэхээсээ өмнө арьсан дээрээ жижиг ч болов шарх, сорви байна уу гэдгийг хараарай.
8. Уух юмандаа хүчил нэмэхэд!
“Төлөө” гэж хэлээд цагаан юмтай хундагаа өргөхөд чинь нэг юм дутаад байгаа биз? Дээр нь нимбэгний шүүс дусаачих. Аман дотор чинь тэсэрнэ гэж мэд!