Chicken lollipop/ Куриные чупа-чупс

2014 оны 11 сарын 04

Орц:

тахианы мөч-8-10 ширхэг
сырь-200гр
төмс-3ш
чинжүү-2-3ш
броколи-1 багц
сонгино-1ш
тахиа амтлагч
soy sauce
цагаан гаа
давс
хар перец
майонез

6537_201406241621391403598099368-mid

Хийх арга:

Тахианы мөчөө үзүүрийн арьс махнаас нь салгаж махыг нь доошоо шувтална. Махтай бондгор хэсгээр нь хутгаар жоохон сийчээд өгнө. Мөчнүүдээ саванд хийж тахиа амтлагч, soy sauce,цагаан гаа, давс, хар перец , майонез зэргээр өөрийнхөө амталгаанд тааруулж амтлаад хооронд нь сайн хольж хутгаад таглаад хамгийн багадаа 3-4 цаг байлгаж амтыг нь шингээнэ.
Тэгээд суурь-(доор нь хийх суурийг pie pan ашигласан)-даа эхлээд мөчнүүдээ тойруулж өрж тавиад голд нь ногоонуудаа хийнэ. Ногоонууд дээрээ бага зэрэг давс цацаж өгөөрэй.
Шарах шүүгээнд 180 хэмд дээр доороос нь 40 минут болгоно.
Гаргахаас 10-д минутын өмнө үрсэн сырээ дээгүүр нь тарааж асгаж хайлуулна.

6536_201406241620231403598023852-mid

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11407
0 эможи
keyboard_arrow_up