Бүсгүй та шинэ жилийн гоёлоо сонгосон уу? Та яагаад санаа авч болохгүй гэж...
Шинэ жил наашлан айсуй. Дун цагаан цас гудамж талбайг гоёсон, дүн өвлийн үдэшлэгт бүсгүй та харин хэрхэн гоёх гэж байна? Хэрвээ та шинэ жилийн баяраар ямар гоёл өмсөхөө сонгоогүй бол бид танд тусалъя.
Бие барьсан урт даашинзаар гоёорой
Шинэ жилийн баярын хамгийн гол гоёл бол бүсгүйчүүдийн хувьд даашинз. Даашинз гэдэг хэзээд сонгодог хэв маягт хамаардаг. Тэр ч утгаараа ирэх шинэ оны гангараа уламжлалт сонгодог хэв маягаа хадгалсаар байх нь мэдээж. Гэвч өмнөх жилүүдээс нэлээд ялгаатай. Энэ жилийн хувьд аль болох төрөлх гоо сайхнаа тодотгосон бариувтар даашинзыг сонгон авах нь зүйтэй. Гэхдээ загвар нь тун өвөрмөц. Таны хөх, нуруу, бүсэлхийн аль нэг хэсэг харагдахуйц онгорхой эсгүүрийг зоригтой хэрэглээрэй. Энэ нь таныг шинэ жилийн үдшийн хатан хааны сэнтийд зүй ёсоор аваачих нь дамжиггүй. Тэгвэл таньд 2015 оны даашизны загварын чиг хандлагыг танилцуулж байна. Та яагаад санаа авч болохгүй гэж.