Та орчин үеийн эмэгтэй мөн үү?

2014 оны 11 сарын 03

Дээр үед эмэгтэйчүүд нүдээ хөнгөхөн будаад, үнэртэй ус түрхэхээс цаашгүй байсан. Харин одоо үед загварлаг, залуу сайхан харагдаж болох бүх боломжууд байна.
Телевизороор сайхан харагдах бүх төрлийн зөвлөгөө, нүүр будалт, загварын нэвтрүүлэг гээд бүгд эмэгтэй танд л зориулагдсан. Та өөрөө л тэр бүгдийг өөртөө тусгаж авах хэрэгтэй.

Орчин үеийн эмэгтэйн баримтлах дүрэм:
Орчин үеийн эмэгтэй эрүүл амьдралын хэвшилийг сонгодог
Тамхи татах, пиво уух, 7 хоногт 3 удаа клуб орох сайхан биш. Өөрийн эрүүл мэндэд санаа тавих нь залуу байхын нэгэн төрлийн шалтгаан. Тэд клуб орохын оронд фитнест явж, бассейн эсвэл гүйлтээр хичээллэдэг.

Мөн түргэн хоолонд дургүй. Сөрөг мэдрэмжээ дарахын тулд амттан, пиво, бялуу хэрэглийн оронд тренежёрт уураа гаргадаг. Үгүй ээ, үгүй.  Би орчин үеийн эмэгтэй 90-60-90 байх ёстой гэж хэлэхгээгүй байна. Тэр ямар ч биеийн галбиртай байж болно. хамгийн гол нь өөрийн эрүүл мэндэд, булчинд, тархиндаа анхаарал хандуулдаг эмэгтэйг хэлээд байна.
 
Орчин үеийн эмэгтэй өөртөө анхаарал тавьдаг
Хамгийн гол нь тэр өөрийн арьсаа цэвэрхэн байлгаж, гялалзсан үргэлж цэвэр байх үс, мөн бат бэх янзалсан хумсыг эхэнд тавьдаг.
 
Орчин үеийн эмэгтэй хэн ч харсан будмал биш
Өөр дээрээ кг кг-аар крем түрхэж, нүднийхээ эргэн тойронд дахин том нүд зурах нь онцгүй.  Харин тэрээр натурал будалтыг илүүд үзэж, өөрийн хумсыг шилэн хумснаас хамаагүй сайхан гэж боддог.
 
Орчин үеийн эмэгтэй Эмэгтэйлэг
Тэрээр үргэлж эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг. Тиймээс ч тэр даашинз, юбка, өсгийтэй гутал, эмэгтэйлэг гоёл чимэглэлд хайртай. Эрэгтэй хүнээс ялгуулж харагдуулах бүх хувцсанд хайртай.
 
Орчин үеийн эмэгтэй Үргэлж инээмсэглэдэг
Хүн бүхний амьдралд таагүй зүйл тохиолддог, түүнд ч бас.Өсгийт удаан өмсөөд хөл өвдөх, шилэн трико урагдах, тэмцээнд ялагдах, эрчүүд жентельмен харьцахгүй байх гээд л... 
Гэсэн хэдий ч юм юман дээр үрчийгээд байвал цагаасаа эрт үрчлээ сууж мэднэ. Мэдээж инээмсэглэл бүх асуудлыг шийдэхгүй ч сэтгэл санааг арай дээр болгодог.
 
Орчин үеийн эмэгтэй амьдрах хүсэл маш өндөр
Түүний амьдралыг сонирхолтой болгож өгдөг бүх зүйлд тэр хайртай. Шинэ бүжиг сурах, шинэ хэл сурах, хөгжим сурах, өгүүллэг бичих гээд. Тэр аялалд маш их дуртай, ном сэтгүүл унших дуртай, сэтгэл хөдөлгөсөн эсвэл адал явдалтай кинонд ухаангүй, үргэлж шинэ хүмүүстэй танилцаж шинэ ертөнц нээж байдаг.
 Ийм л учраас тэр амьдралын амтыг сайн мэдэрдэг байх.
 
Орчин үеийн эмэгтэй Өөрийгөө маш сайн мэдэрч, хэн гэдгээ сайн мэддэг
Тэр бусдыг дуурайж хэн нэгний хуулбар хэзээ ч болохгүй байсан. Үргэлж өөрийнхөөрөө байж, өөрийн хүслээ хангаж чаддаг. Залууст
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11240
0 эможи
keyboard_arrow_up