Илчлэгийг хамгийн сайн шатаадаг найман хүнс
Өдөр бүр идэж болохуйц жингээ хасах, илчлэгээ шатаах боломжтой хоол хүнс олон байдаг. Сайн мэдээ нь эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь бүгд супер амттай бөгөөд тэдгээр нь эрүүл мэндэд гайхалтай эерэг нөлөө үзүүлдэг байна.
Өдөр тутмын болон долоо хоног тутмын хоолны дэглэмдээ та доорх хүнсний бүтээгдэхүүнүүдийг туршаад үзээрэй. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн хийхээ мэдээж мартаж болохгүй. Одоо ингээд тэдгээр гайхалтай 10 хүнсний бүтээгдэхүүнтэй танилцацгаая.
1. Бэрсүүт жүрж
Бэрсүүт жүрж нь хүний бодисын солилцоог сайжруулдаг бөгөөд илчлэгийг ихээр шатаахад тус болдог. Энэ жимс нь таныг урт хугацаанд таны бие организмыг сэргээж өгдөгөөс гадна хүний цусан дахь сахарын хэмжээг мөн тогтворжуулдаг байна. Та бэрсүүт жүржийг дангаар нь идэхээс гадна жимсний салат болон жүүс болгон хэрэглэхэд тохиромжтой.
2. Үр тариа
Судалгаанаас харахад ямар нэгэн боловсруулалт хийгээгүй байгалийн үр тариа нь боловсруулсан үр тарианаас илүү эрүүл мэндэд тустай байдаг байна. Үр тариа нь мөн ямар нэгэн архаг өвчин тусах эрсдлийг бууруулдаг ба хоол шингээх явцыг сайжруулж удаан хугацааны туршид өл даадаг байна. Үр тариа нь төрөл бүрийн амин дэм, эрдэс, нүүрс усаар баялаг бөгөөд хоолны дэглэм барьж байгаа хүнд хамгийн сайн тохирох байгалийн бүтээгдэхүүн юм.
3. Цоохор майлз. (Шанцай)
Цоохор майлзны нууц нь маш энгийн: Цоохор майлз нь маш бага калори агуулдаг бөгөөд их хэмжээний калори шатаадаг. Цоохор майлз нь их хэмжээний усны агууламжтай ба энэ нь хоолны дэглэм барьж байгаа хүмүүсийн тэнцвэрт байдлыг хадгалахад эерэг нөлөө үзүүлдэг. Хэдий тийм боловч цоохор майлзыг хоолны дэглэмдээ байнга хэрэглэх нь тохиромжгүй бөгөөд зөвхөн шаардлагатай шим тэжээл, эрдэс бодисыг авч чадахгүй байгаа нөхцөлд хэрэглэх нь зүйтэй юм.
4. Ногоон цай.
Ногоон цай нь хүний бодисын солилцоог гайхалтай түргэсгэгч байгалийн шидэт бүтээгдэхүүн юм. Энэ ер бусын Азийн халуун ундаа нь бидний амьдралын энгийн нэг зүйл болсон ч түүний эрүүл мэндэд тустай шинж чанаруудыг мартаж болохгүй. Ногоон цай нь антиоксиндантаар баялаг бөгөөд хүний бодисын солилцоог сайжруулахаас гадна жингээ хаяхыг хүсч буй хүмүүсийн мөрөөдлийн ундаа юм.
5. Омега-3
Омега-3 нь хүний биеийн бодисын солилцоог зохицуулдаг гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Омега-3 нь тосны ханаагүй хүчил бөгөөд лептин хэмээх дааврын түвшинд хүрч үйлчилдэг ба өөх шатаах явцыг хянаж байдаг. Омега-3-ыг загасны махнаас (Туна, Салмон, Май загас гэх зэрэг) болон тусгай нэмэлт бүтээгдэхүүнээс авах боломжтой.
6. Кофи
Кофинд дурлагсадад сайхан мэдээ биш гэж үү? Сайхан өглөө амттай кофигүйгээр төсөөлөхийн аргагүй. Кофейн нь хүний зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг ба цусыг хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, өөх тос, илчлэгийг шатаадаг. Гэхдээ хэтрүүлж хэрэглэхгүй байхыг анхаарах хэрэгтэй.
7. Авокадо (Avocado)
Авокадо нь гайхалтай өөх шатаагч. Авокадо нь хүний биеийн эрүүл мэндэд ихээхэн тустай бөгөөд бодисын солилцоог хурдасгадаг ба чөлөөт радикалуудын эсрэг энергийг бий болгож эсийн төвшинд үйлчилж хүний биеийг хамгаалдаг байна. Үүнээс гадна цусан дахь холестерины хэмжээг багасгаж, шархыг эдгээх, цус харвалтын эрсдлийг бууруулж, зүрхний үйл ажиллагаа болон үс болон нүдэнд сайн нөлөө үзүүлдэг байна. Та авакадог өдөр тутмын өглөөний цайндаа хагаслаж болон ногооны салатанд хийж хэрэглэвэл илүү тохиромжтой.
8. Халуун ногоо
Ямар ч халуун ногоо нь илчлэгийг хурдан шатаадаг байна. Халуун ногоо нь илчлэг багатай ба хоолны гайхалтай хачир болдог билээ. Хэдийгээр халуун ногоо нь илчлэгийг түргэн хугацаанд шатаадаг ч гэсэн хэмжээгий нь тааруулахаа мартуузай.