хумсны өнгөөр өвчнөө шинжихүй

2014 оны 4 сарын 05

Хүн гэж их өвөрмөц хийгээд энгийн нэгэн амьд организм. Өдөр хоног өнгөрөх тусам хүн өөрөө өөрийнхөө содон, сонин, энгийн гэмээр ч юм шиг, бас худлаа гэж хэлмээр ч юм шиг зүйлүүдийг нээсээр л байна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр сонирхол татам судалгаанууд ар араасаа хөвөрсөөр л байна.

Та одоо хумсаа хараад өөрийгөө ямар өвчинтэй болохыг мэдэж болох нь ээ?

Цайвар хумс
Цус багадалтай, Зүрхний дутагдалтай, Чихрийн шижин, Элэгний өвчин, Хоол тэжээлийн хомсдол  гэсэн эмгэгүүдтэй  байх магадлалтай.

Цагаан хумс

Энэ хумс нь зах ирмэгээрээ бараандуу өнгөтэй байдаг ба элэгний өвчинтэй хүмүүс ийм хумстай байдаг.

Шар хумс

Хумс нь шарлаад зузаарсан байдаг бөгөөд ийм хумстай хүмүүс бамбай булчирхайн өвчин болон хайрст үлдээр өвчсөн байх магадлалтай.

Хөхдүү хумс

Бие махбодид хүчилтөрөгч дутагдасний шинж тэмдэг гэдэг бөгөөд хөхдүү хумстай бол уушигний үрэвсэл өвчинтэй байна.

Долгионтой хумс

Хайрст үлд, үений үрэвсэлт өвчинтэй

Хагарсан гэмтсэн хумс

Бамбай булчирхайн өвчний үед хумс шарлах, гэмтэх зэрэг шинжүүд илэрдэг

Нимгэхэн үл ялиг нугалаастай хумс

Хумсний эргэн тойрны арьс нимгэн улаан байвал чонон хөрвөс өвчний шинж байдаг.

Хумсан дундуураа хар зураасан өнгөтэй

Энэ ихэндээ арьсны хавдарын үед илэрдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1113
0 эможи
keyboard_arrow_up