Танай гэрт хайр авчрах 10 цэцэг
Тасалгааны цэцэг гэрт хайрыг авчирдаг гэдэгт итгэдэг хүн харамсалтай нь цөөн. Чи ч гэсэн үүнд итгэдэггүй байсан ч гэсэн гэрээ эдгээр цэцэгнүүдээр чимэж, тохь тух нэмэхэд яагаад болохгүй гэж? Дараах цэцэгнүүд гэр бүлд аз жаргал авчирдаг, харин гэр бүлтэй болж амжаагүй байгаа бол заяаныхаа ханийг олоход тусална.
1. Спатифиллум
(мөн эмэгтэй хүнд аз жаргал авчирдагаараа алдартай) буюу нөмөргөнө. Энэхүү цэцгийг гэртээ ачирснаар ганц бие хүмүүс заяаныхаа ханийг заавал олдог гэдэг. Харин хүүхэдтэй болохыг хүсдэг залуу хосууд удахгүй бүл нэмнэ. Энэхүү цэцэг нь гэрт харилцан ойлголцол, хайр сэтгэлийг авчирдаг юм шүү.
2. Фиалка буюу нил цэцэг.
Энэ цэцэг ургадаг айлд хэрүүл бага гардаг. Мөн энэ цэцгийг мөнхийн хайрын билэг тэмдэг ч гэж үздэг байна.
3. Гибискус буюу хятад сарнай.
Гэрт хятад сарнайг ургуулснаар шунал тачаал ихтэй хайр дурлалыг билэгддэг.
4. Хойя буюу эмгэн шээрэнгэ.
Зарим орнуудад энэ цэцгийн нэг төрөл болох Керрийг 2 сарын 14 ний өдөр валентины бэлэг болгон бэлэглэдэг юм байна. Унтлагын өрөөнд ургуулвал гэр бүлийн аз жаргалд эерэгээр нөлөөлдөг гэнэ.
5. Мирт.
Энэхүү мод нь гэрлэлтийг бат бөх болгож, энх тайван, аз жаргал авчирдаг. Олонхи орнуудад энэхүү модыг шинээр гэр бологсодод бэлэглэхэд хамгийн тохиромжтой бэлэг гэж үздэг юм байна.
6. Аихризон.
Энэхүү цэцгийг "дурлалын мод”, эсвэл "аз жаргалын мод” ч гэж нэрлэдэг. Нэрнээс нь харахад гэрт хайр, аз жаргал авчирдаг байна.
7. Калатея буюу тогосон сүүл цэцэг.
Энэхүү цэцгийг гэрийн гал голомтыг сахин хамгаалагч цэцэг гэж үздэг.
8. Хлорофитум буюу ногоодой.
Ногоодойг гэр бүлийн амьдралд амар амгалан, аз жаргал авчирдаг гэдэг.
9. Кислица (Оксалис) буюу айргана.
Хэрвээ хайраа олохыг хүсч байвал эсвэл гэр бүлээ хадгалж үлдмээр байвал гэртээ заавал Айрганыг тарьж ургуулаараарай.
10. Антуриум ("Эр хүний аз жаргал”) буюу годонхой.
Энэ цэцэг нь хайр сэтгэлд аз жаргал, амжилт авчирдаг. Мөн эрчүүдэд "эр хүний хүчийг” бэлэглэдэг байна.
Ө.Око