Нярай хүүхдийн арьсыг хэрхэн арчлах вэ?
Дөнгөж төрсөн нярай хүүхдийн арьс онцгой арчилгаа шаарддаг. Нярай хүүхдийн арьсыг том хүнийхтэй харьцуулахад тавны нэгтэй тэнцэхүйц нимгэн байдаг учир маш эмзэг байна. Ялангуяа шинэхэн ээж аавуудад нярай хүүхдээ яаж арчлах тал дээр олон асуудлууд гарч ирдэг. Иймээс нярай хүүхдийн арьс арчилгааны дараах хэдэн мэдвэл зохих энгийн зөвлөгөөг хүргэе. Хүүхдийн арьсыг арчилж байгаа хүмүүс гарын хумсаа авч, гараа сайтар угаасан байхаас гадна, гарын арьс зөөлөн дулаахан байх хэрэгтэй.
Хамар цэвэрлэх: Хүүхдийн хамар амьсгалахад чөлөөтэй, битүүгүй байх ёстой. Хамрыг цэвэрлэхдээ хөвөнг зулын гол шиг имэрч ороогоод түүний гбуцалсан буюу борын хүчлийн уусмалд норгож, болгоомжтой эргүүлэх хөдөлгөөнөөр нус салсыг цэвэрлэнэ.
Хамрын угт нус хатсан үед хамрын гадна нуруунд шар тос, вазелин түрхэж, хамрын хөндийд буцалсан цэвэр ус, сулхан давстай ус 2-3 дусалд усаа хэсэбайлгаад хамрыг цэвэрлэнэ. Мөн хүүхдийг үе үе 10-10 минут доош нь хэвлийгээр нь харуулж барин нурууг нь илэхэд хүүхэд дуртай байдаг.
Нүд цэвэрлэх: Буцалсан цэвэр усанд горгосон хөвөн бөмбөлгөөр өглөө бүр нүдийг гадна булангаас нь дотор булан руу чиглүүлж арчина. Нүдэнд эм дусаахдаа гадна буланд дусаагаад хөвөн тампоноор арч.
Ам цэвэрлэх: Эрүүл хүүхдийн амны салстыг цэвэрлэхгүй. Харин хэл завжаар нь цайвар өнгөр тогтсон бол 2 хувийн содийн уусмалаар арчина. Мөн зөгийн балтай усаар арчижболно. Хуруугаа зөөлөн эдээр ороон, содтой усанд норгож амыг цэвэрлэнэ.
Хумс : Хүүхдийн хумс хурдан ургадаг. Хумсыг зөв авч байхгүй бол хугарахаас гадна биеийн арьс салстыг урж болно.
Үс : Хүүхдийн үсийг богино засаж, усанд орох бүрийд угаана.
Арьсыг цэвэр байлгах : Арьс хамгаалах эрхтэнээс гадна амьсгалах эрхтэн учраас түүнийг байнга цэвэр байлгавал зохино. Нярай, хөхүүл хүүхдийг нүүр, хүзүү, чих орчмын арьсыг буцалсан бүлээн усанд норгосон алчуураарзөөлөн арчина. Хүүхдийн хүй бүрэн цөглөмөгц усанд оруулж эхэл. Хүүхдийг хуурайлах бүрийдээ бөгсийг нь заавал угааж бай. Охидын хярзан, бэлэг эрхтэнг урдаас нь хойш чиглүүлэн угааж, дараа нь цэвэр алчуураар дарж хатаана.
Усанд оруулах :
– Хүүхдийн усанд ордог сав, алчуур, саван бүгд тусдаа байна.
– Хүүхдийгөдөр бүр угаавал уснаас айж цэрэвдэггүй болдог.
– Хүүхдээ нүцгэлэхийн өмнө уснаас гараад өмсөх ороох зүйлсийг бэлтгэж тавина.
– Усанд орох өрөөний дулаан 22-24 хэм байна.
– Нярай хүүхдэд буцалсан ус хэрэглэнэ. Эхний саруудад усны дулаан 37 хэм, 6 сараас дээш насанд 36 хэм байна.
– Оруулж байгаа ус хүүхдийн биеийг бүрэн булхаж далдлах ёстой.
– Нярай хүүхдийн биеэр тууралт гарвал сулхан марганцтай /бүдэг ягаан/ усанд оруулна. Марганцыг сайн хутгаж бүрэн ууссаны дараа хүүхдээ оруулна.
– 1 хүртэлх насны хүүхэд усан 5-7 минут, 2 насанд 8-10 минут, 2-оос дээш насанд 10-20 минут байлгана.
– Хүүхэд төрөхөөс гарснаас хойш өдөр бүр, 6 сараас хойш 1 өнжөөд, 1-3 насанд 7 хоногт 2-3 удаа, 4-5 насанд 7 хоногт 1 удаа усанд орно.
Хүүхдийн өрөө: Хүүхэд амьдарч байгаа өрөөг тогтмол агааржуулах, хүйтнийулиралд 3-4 цаг тутам 10-15 минут, зуныулиралд салхивчийг өдөржин нээлттэй байлгавал сайн. Өрөөний агаарын дулаан 1 сар хүртэлх хүүхдэд +22 хэм, 2-3 сараас +20-21 хэм, 3 сараас дээш насанд +18-19 хэм байвал зохино.
Нялх нярай хүүхдийн арьс нимгэн уян зөөлөн, цочромтгой, амархан гэмтдэг, ягаандуу өнгөтэй байдаг. Хүүхдийн арчилгаа муу, хоол тэжээлийн дутагдал зэргээс хамаарч арьсны уян хатан чанар алдагдаж хүүхдийн арьс өвчлөхөд хүрнэ. Зөв арчилсан хүүхдийн арьсыг хоёр хуруугаараа зөөлөн чимхээд барихад нугалаа үүсээд, тавихад хурдан тэгширч хэвэндээ ордог. Тэгвэл танд ХБНГУ-ын “Топфер” брэндийн хүүхдийн арьс арчилгааны байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг санал болгоё.
Цэвэр байгалийн арчилгаа, Герман чанар – Таны хайртай үрд…
Энэхүү бүтээгдэхүүн нь олон жилийн туршлага болоод нарийн судалгаа шинжилгээний үр дүнд бий болдог. “Топфер”компани нь бүтээгдэхүүнийхээ үйлчилгээ болоод чанарыг сайжруулахын тулд жилээс жилд хүүхдийн эмч, ээж нартай үргэлж ойр дотно хамтран ажилладаг онцлогтой.
Хивэгний найрлагатай арьс арчилгааны эдгээр бүтээгдэхүүн нь хамгийн шилдэг бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд бидний бяцхан хүүхдүүдэд 4 төрлийн үйлчилгээ үзүүлдэг.
• Эмзэг мэдрэмтгий арьсыг гадна орчны нөлөөнөөс хамгаална.
• Хүүхдийн арьсны төрөлхийн тэнцвэрт байдлыг хадгалдаг.
• Арьсны өөрийн хамгаалах давхаргыг бий болгоно.
• Арьсыг чийгшүүлж тайвшруулах ба богино хугацаанд нөхөн сэргээх үйлчилгээтэй.
Бяцхан үрсдээ хамгийн чанартайг хэрэглэж эрүүл энх бойжуулцгаая.