Хүйтнийг угтаж хэрэглэх 4 маск
Цаг агаар хасах хэм рүү дөхөөд ирмэгц л би биеийн лосьоноо биеийн тосоор сольж, хэд хэдэн уруулын бальзам нөөцөлж, үснийхээ тэжээлийн бүтээгдэхүүнийг солихоор гоо сайхны дэлгүүр лүү яаравчилдаг юм. Түүнийхээ хажуугаар ямар ч хүйтэн салхи, агааранд ажрахааргүй чийглэг, хуурайшилгүй, тэгсэн хирнээ хөлддөггүй арьстай байхын тулд байгалийн гаралтай, өөрийн гараар хийж болох маскнуудыг судалж эхэлдэг. Өнөөдөр та нартаа өөрийнхөө туршиж үзсэн маскнуудаас 4-ийг нь санал болгоё. Аль нь таалагдсаныг эргээд дуулгаарай.
Маскаа тавихаас өмнө 5-10 минут халуун усанд мушгисан алчуураар арчих, аль эсвэл нүүр утагчаар арьсаа утвал арьсны нүх нээгдэж түрхсэн тос, маск илүү үр дүнтэй болдог.
1. Авокадо маск. Нэг бүтэн авокадог дундуур нь хэрчиж яснаас нь салгана. Тэгснийхээ дараа авокадогоо нухашлаад дээр нь бага зэрэг оливийн тос нэмнэ. Энэ нь бага зэрэг шингэн бас тослог байх учиртай. Бэлдсэн шингэнээ нүүрэндээ түрхээд 6-8 минутийн дараа бүлээн усаар зайлна. Арьсийг чигшүүлж, арьсны гүнд шингэж зөөлхөн эрүүл болгоно. Гүндээ чийгшил дутагдсан, үрчлээтэж эхэлж буй арьсанд сайн нөлөөтэй. Мөн шуурга салхины нөлөөгөөр хуурайшиж гэмтсэн арьсны шилдэг эмчилгээ. Нэг бэлдсэн маскаа заавал дуусгах шаардлагагүй ба маргааш нь дахиж түрхэж болно. Гэхдээ 3-аас илүү хонуулахгүй байхыг зөвлөе.
2. Өндөгний цагааныг ашиглан хийх маск. Энэ нь хамгийн хялбар маскуудийн нэг бөгөөд үүнд зөвхөн өндөгний цагаан л хэрэг болно . Өндгөө хагалж цагааныг нь салгаад нүүрэндээ аажуухнаар хэд хэдэн удаа давхарлаж түрхэнэ. Ингэхдээ эхний давхрагаа түрхэж бага зэрэг хатаад ирэхээр нь нэмэж түрхэх хэрэгтэйг анхаарнуу. Энэ мэтчилэн түрхсэний дараа 30-45 минут байлгаад усаар зайлна. Энэхүү маск нь тослог ихтэй арьсанд илүү тохиромжтой. Хуурай, хүйтэн цаг агаарын үеэр энэ нь арьсыг түлэгдэж хуурайших бас хөлдөхөөс хамгаалдаг байна.
3. Овъесний маск . Овъесний маск нь арьсийг нөхөн сэргээх, өнгө оруулах, тэжээл өгөх зориулалттай. Ямар нэгэн хольцгүй (шоколадгүй, сахаргүй г.м) 4 -5 хоолны халбага овьесон дээр нэг өндөгний шар, нэг цайны халбага зөгийн бал нэмээд хэсэг хутгана . Хутгасныхаа дараа нүүрэндээ нэлэнхүйд нь түрхээд 20 минут байлгасныхаа дараа бүлээн усаар зайлна. Арьс зөөлөрч, шинэхэн юм шиг мэдрэмж төрөхийг та анзаарах болно .
4. Гадил жимсний маск: Арьс зөөлөж тэжээл өгөх маск юм. Тал буюу 1/2 гадил жимсийг нухашлаад дээрээс нь 1 хоолны халбага цөцгий нэмээд сайтар холино. Дараа нь нүүрэндээ түрхэж 30 минут байлгаарай. Арьс хуурайшиж, түлэгдэх зовиур үгүй болно.