Эхнэр нөхөр хоёрын мэдэх ёстой 15 зөвөлгөө
1. Та хоёр сексийн харьцааны талаар хоорондоо ярилц. Та хоёрын холбоог бэхжүүлэх учраас энэ бол их чухал шүү. Эхлээд та хоёрт жаахан эвгүй байж магадгүй, гэхдээ энэ сэдвээр ярилцсанаар та нар улам ойр дотно болох болно. Орой салхинд гарахдаа хувийн амьдралынхаа нандин зүйлсийн талаар хоорондоо ярилцаж болно.
2. “Удиртгалаа” аль болохоор эрт эхлээрэй. Өглөө эрт эхэлж болно шүү дээ. Эхнэрийнхээ хацар дээр “шов” хийтэл үнсэхийн оронд халуун дотно үнсэлт бэлэглэ. Бас өдрийн турш хоёр биендээ тааламжтай мөчийг бэлэглэ: ажлын цагаар хайрт руугаа утасдах ч юм уу, эсхүл дотно үгтэй мессеж бичээрэй. Гэртээ ирээд жишээ нь, түүний мөрөнд иллэг хийж өг.
3. Ажил дээрээ байхдаа та ч бас амьд хүн учраас танд секс хэрэгтэй гэдгийг сана. Хичнээн их ажилтай байсан ч гэсэн хэдэн минутын зав гаргаад түүнийхээ тухай бодох ч юм уу, эсхүл түүнтэйгээ хэрхэн загас наадуулах тухай мөрөөдөөрэй.
4. Хувийн амьдралдаа цаг зав гарга. Хэрвээ та хоёр хоёулаа тун завгүй, өдөр бүр хийх ажлаа, тэр ч байтугай чөлөөт цагаа ч төлөвлөн маш их ачаалалтай ажилладаг бол ажлынхаа хуваарьт секс гээд оруулчих.
5. Секс та хоёрт ер бусын тааламжтай сайхан мэдрэмж төрүүлэх ёстойг битгий мартаарай. Тийм учраас та хоёрын сэрэл хүслийг төрүүлэх бүхнийг (тоглоом, гоёмсог дотуур хувцас) ашигла. Мартагдашгүй дурсамж үлдээсэн секс нь таны хамгийн сайхан дур тавьсан тэр мөч биш. Хамгийн чухал нь хоёр биенээ хайрлан энхрийлсэн тэр мөчүүд, удиртгал, таны зан ааш.
6. Супермаркетаас эхэл. Сексийн үед ашиглаж болох тэр л бүтээгдэхүүнүүдийг (зөөхий, шингэн шоколад, гадил жимс, эсхүл өргөст хэмх) худалдаж аваарай. Тэд сэрэл хүслийг тань өдөөхөөс гадна та нарт хөгжилтэй байх болно.
7. Ээлжлэн санаачлага гаргахыг хичээгээрэй. Секс та хоёрт хоёуланд чинь таашаал өгөх ёстой учраас хоёулаа санаачлага гаргах хэрэгтэй.
8. Сексийн сэрэл хүсэл нь харилцан ярилцахтай шууд холбоотойг битгий мартаарай. Тухайлбал, хэрвээ та хоёр орой нь секс хийхээр төлөвлөж байгаа бол зүгээр л хоорондоо ярилцах хэрэгтэй. Буйдан дээр тухлан телевизороо хамтдаа үз, хоёр биендээ шүлэг уншиж өг, амралтаа хамт өнгөрөөх тухай ярилц, эсхүл гэрэл зургийн цомгоо хамт үзээрэй.
9. Хоёр биенээ ойлгож сур. Та жишээ нь, эхнэрийнхээ бодлыг уншиж чадах уу? Үгүй ч байж магадгүй. Гэхдээ оролдоод үзвэл яасан юм? Та хоёр адилхан зүйлийн тухай бодож байгаа ч юм бил үү?
10. Удаан хугацаагаар салахын өмнөх сүүлчийн хором гээд төсөөлчих. Та хоёрын сүүлчийн уулзалт юм шиг л бие биенээ хайрлан энхрийлж, хүсэл сэтгэлийн таашаал эдэл.
11. Таалагддаг зүйлсээ жагсаагаад бич. Тухайлбал, хүн бүрт дуртай өнгө, цэцэг, хоол г.м. байдаг. Загас наадуулахад түүнд юу таалагддагийг та мэдэх үү? Хуудас цаас аваад танд түүний юу таалагддаг, юу таалагддаггүйг бич. Тэр ч бас ингэж бичиг. Дараа нь хуудсаа солилц, ингэснээрээ та хоёр бие биенээ улам сайн мэдэх болно.
12. Дискотек зохио. Хоёулаа гэртээ уйтгарлан зурагт гөлөрч суухаар хөгжмөө асаагаад бүжиглэцгээ.
13. Та хоёр эротик мөрөөдлийнхөө тухай ярилц. Хэрвээ та өөрийнхөө эротик мөрөөдлийн тухай илэн далангүй ярихаасаа зовоод байвал, та хоёрын эротик мөрөөдлийг тусгасан хайрын түүхийг хамт бичье гэж түүнд санал болго. Ингэснээрээ та хоёр секс хийж байхдаа хэн нь юу хүсэж буйгаа бие биендээ ойлгуулах болно.
.14. Ичингүйрлээ яаж давах вэ? Хэрвээ таныг таних хүн тааралдан, таны тухай муугаар бодох вий гэж айгаад, та эротик хальс худалдаж авахаасаа зовоод байвал хотын хамгийн алслагдсан дүүргийн дэлгүүрээс, эсхүл өөр хотоос худалдаж ав.
15. Өөрсдийнхөө тухай бичлэг хий, гэхдээ удаан хадгалах хэрэггүй. Та хоёр хэрхэн секс хийж байхдаа бичлэг хийх санаа танд төрвөл бичлэг хий. Тэр бичлэгээ хэдэн удаа үзсэнийхээ дараа санамсаргүй бусдад үзүүлэхгүйн тулд арилгаарай.