ЭЗЭГТЭЙ ТАНД: Ногооны хачиртай шарсан үхрийн мах
Гарын доорх материалаар, хурдан хугацаанд хийх, хамгийн гол нь хүн бүхний арааны шүлс асгарам амттай хоолны жорыг танилцуулъя.
Орц:
Үхрийн цул мах-250гр
Шинэхэн лооль- 2ш
Амтат чинжүү /шар/-1ш
Сармис- 2 хумс
Сонгино-1ш
Оливийн тос- 2 хоолны халбага
Алимны уксус-2 хоолны халбага
Давс, перец, салатны ногоон навч
Хийх дараалал:
1. Ногоогоо угааж цэвэрлэн хэрчинэ. Лоолио гурвалжлан хувааж, чинжүүгээ ромбо, сонгиноо тал дугуй, сармисаа хавтгай нимгэн гэх мэтээр хэрч.
2. Бэлтгэсэн ногоогоо нэг хоолны халбага оливын тос, алимны уксус, давс, перецтэйгээ хольж хутгаад хөргөгчинд хагас цаг хэртэй байлгана.
3. Махаа савхан хэлбэрээр томхон хэрчиж, давс, перецээр амтлаад хайруул дээрээ шарна. Хүйтэн ногооны цуглуулгаа халуун шарсан махтайгаа таваглаж ногоон навчаар чимэглэж өгнө