Хамтдаа “тэнэгтэж” чаддаг хосуудад зориулсан болзооны 13 санаа

2014 оны 10 сарын 24

Энэ болзоог зөвхөн бие биенээ шал “хачин” амьтан гэдгийг хүлээн зөвшөөрсөн хосууд л хэрэгжүүлэх боломжтой. Хайрт чинь хааяа “Яаж ийм сонин юм сэтгэдэг байна аа” гэмээр үг үйлдэл гаргадаг ч, чамд тэр гаж байдал нь л хамгийн хөөрхөн санагддаг бол та хоёр тэдний нэг байна. Хамтдаа “хачин” байцгаая!
Хамтдаа “тэнэгтэж” чаддаг хосуудад зориулсан болзооны 13 санаа

1. Нэг оройн дотор аль болох олон айлаар зочилж, гэрийн эздэд мэдэгдэлгүйгээр гэрийнх нь аль болох олон эд зүйлийг доош нь харуулж тавь.
2. Бие биенээ танихгүй мэт царайлж баранд ор. Тэгээд шал хөгийн үгийг чангаар хэлж нэгнээ найрах оролдлого хийгээд бүтсэн юм шиг дүр үзүүл.
3. Машинаар зугаал. Ингэхдээ зөвхөн баруун гар тал руугаа л эргэлт хий. Ямар нэг сонирхолтой газар олтлоо баруун гарын зугаалгаа үргэлжлүүл. Буцахдаа зөвхөн зүүн гарын эргэлт хийгээрэй.
4. Хөнжил, тавилгаараа гэртээ бяцхан отог үүсгэ. Тэгээд цаасан онгоцоор байлдаж тогло.
5. Томоохон номын их дэлгүүрт орж, уншсан, таалагдсан номныхоо завсарт ирээдүйн уншигчдад нь зориулсан үг хавчуулж үлдээ.
6. Кафе дотор сууж байгаад хамтдаа өгүүллэг бич. Яаж үргэлжлүүлэхээ мэдэхгүй, гацчихвал танихгүй хүнээс санаа асуу.
7. Нэг хос гутал авч гараад, үл үзэгдэгч хүний нэг өдрийн фото зурган тэмдэглэл хий.
8. Шөнөжингөө хотоор зугаалаад, өглөө үүрээр онгойдог газар олж өглөөний цайгаа тэнд уугаад харь.
9. Нисэх онгоцны буудал руу очоод, хаашаа ч чиглэлтэй байсан хамаагүй хамгийн хямд тасалбарыг нь захиалж, очсон газраа гурав хоног амьдар.
10. Хамтдаа шоппинг хийж, бие биедээ хувцас сонгож өг. Тэр хувцас нь юу ч байсан гэсэн, өдөржингөө өмс.
11. Бассейнд орж, усан доороос сэтгэлийн үгээ бие биедээ хашгирч хэл. Тэгээд усан доор үнсэлцэх туршилт хий.
12. Бие биенээ нүцгэнээр нь зур. Үнэнээр нь шүү!
13. Хотын аль нэг буланг онилж байгаад (гэрийн чинь гадаах гражны хашаа байсан ч болно) түүн дээр шүршдэг будгаар гэгээлэг, хөөрхөн зураг зурж чимэглээрэй.

Үүнийг уншиж дуусаад чамд ямар тэнэг юм бэ эсвэл хэнд хэрэгтэй гэж ийм юм бичдэг байна аа гэж санагдаж байгаа ч гэсэн хамаагүй аль нэгийг нь туршаад үзээрэй. Үүний дараа чи “хамтдаа хачин” байхын амтанд орох болно. Нэг өдөр ч гэсэн хөмсгөө тэнийлгээд хөнгөн алхла л даа, хонгор минь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10756
7 эможи
keyboard_arrow_up