Салалтыг хэрхэн даван туулах вэ?

2014 оны 10 сарын 24

Хайрласан хүнээсээ салсныхаа дараа хичнээн ихээр хайртай байснаа мэдрэх хамгийн хэцүү. Хүн бүхний амьдралд энэ зүйл тохиолддог. Дурсамжиндаа амьдарч, зөвхөн тэр хүн байвал бүх зүйл сайхан болох юм шиг. Хичнээн уйлсан ч бүх зүйл хэвэндээ орохгүй.
Эхлэсэн бол дуусдаг жамтай. Хүн гэдэг дурсамжиндаа өөрийгөө хэдэн жилээр ч амьдруулж чадна. Гэтэл зарим хүмүүс 2 долоо хоног л шаналах жишээний. Хэрэв та  хайртай хүнээсээ салаад сэтгэлийн шархтай явж байгаа бол өөр өөрийн зүрх сэтгэлтэйгээ сайн ярилцаад үз. Үнэхээр тэр хүний юу нь таалагддаггүй байсан, юу нь таалагдаж хайрласан бэ гэдгийг эргэцүүлж бод.
 
Бид яагаад өнгөрснөө тавьж явуулдаггүй вэ?
- Заримдаа бид амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсдэггүй. Хэрэв өөрчлөлт хийхийг хүсээгүй байх тохиолдол өөрчлөлт хийгдвэл та үүнийг төлөвлөөгүй учраас харамсдаг юм.
- Өнгөрсөн амьдрал танв таны алган дээр байгаа л юм шиг харагдана. Өөрийн алдаа, гомдмоор үгс, үйлдэл, аз жаргалтай сайхан өдрүүд гээд л. Харин дахин өөр хүнтэй эхлэхэд тэр хүнийг дахиж судлаж эхлэнэ. Үүнийг бид хүсдэггүй учраас түүнийг явуулахыг хүсдэггүй.
- Бид өөрсдийгөө бүх юманд буруутай гэж боддог. Үнэндээ түүний ч гэсэн буруу байгаа.
 
Өнгөрсөндөө хэрхэн баяртай гэж хэлэх вэ?
1. Өөрийгөө битгий зовоо. Хашгирмаар байвал хашгир, уйлмаар байвал уйл. Өөрийн сэтгэл хөдлөлийг бүгдийг гаргаад тайвшир.
2. Өөрийг тань шаналгаад байгаа зүйлээ найзтайгаа, сэтгэл зүйчтэй ярь эсвэл цаасан дээр бич.
3. Уучлах хэрэгтэй.  Түүнийг өөрийн орон зайдаа уучлаад  сэтгэлдээ бүх зүйл ингээд цэгцэрч цэг тавъя гэж бод.
4. Алдаагаа зас. Энэ удаад та ингээд алддаг юм байж. Дахин энэ алдаагаа битгий давт.
5. Анхаарлаа өөр зүйлд хандуул. Өдөржингөө буйдан дээр уйлж суух нь хувиа хичээсэн биш гэж үү? Ер нь анхаарлаа өөр зүйл сатааруулах нь хамгийн сайн арга. Ажилдаа, хичээлдээ анхаарлаа хандуул.
6. Холбоогоо бүр мөсөн тасла. Түүний дугаар, хамт авахуулсан зураг, файсбүүк гээд бүгдээс нь холбоогоо тасла.
7. Гунигтай дуу битгий сонс. Эрч хүчтэй, цоглог дуу сонгож энерги авч байгаарай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10755
0 эможи
keyboard_arrow_up