Жирэмсэн эмэгтэйд заавал байх 10 хувцас
2014 оны 10 сарын 24
Ээж болох хүндэт үүргээ биелүүлж буй бүсгүй танд юуны өмнө баяр хүргэе! Энэ бол сайхан мэдрэмж бас амьдралын нэгэн чухал үе. Заримдаа биед гарч байгаа өөрчлөлтөөс болоод бухимдах уцаарлах үе байдаг ч өөрийн гэсэн бяцхаан амьтанг харна гэхээс тэсэн ядан байгаа байх. Бүсгүй та урьд нь ямар цог золбоотой бас загварлаг бүсгүй байснаа жирэмсэн байх үедээ ч гэсэн битгий алдаарай. Гэхдээ хувцаслалт тань загварлаг байхаас гадна хамгийн гол нь биед эвтэйхэн байх хэрэгтэй шүү. Ингээд та бүхэндээ жирэмсэн эмэгтэйд зайлшгүй байх хувцасны жагсаалтыг хүргэе.
Зураг #1 Даавуун, хатуулгагүй даруулга: 1-3 сартай жирэмсэн бүсгүйн биед хамгийн түрүүнд хөх сүү ороход бэлтгэгдэн цээжний тойрог томорч хөхөнд өвчин орж эхэлдэг. Энэ үед өмнө өмсдөг байсан энгийн хатуулгатай бас төмөр оруулгатай даруулга тохиромжгүй бөгөөд харин үл ялиг том аягатай бас тойргийн хэмжээ нь том, даавуун, материалтай, хатуулагагүй, энэ тэндээ төмөр оруулгагүй даруулгыг сонгоорой.
Зураг #2 Футболка: Аль болох урт бас зөөлөн материалтай бас гоё гэгээлэг өнгөтэйг сонгоорой. Дулаанд бол дангаар нь өмсчихнө, харин хүйтэнд зузаан задгай энгэртэй цамцныхаа дотуур өмсчихнө, ажилд ч гэсэн пиджакныхаа дотуур өмсчихөж болохоор олон ашигтай эддээ.
Зураг #3 Срочки: Ажил хэрэгч бүсгүйчүүдэд маань заавал байх нэг хувцас бол яах аргагүй албан хувцаслалтанд өмсөх нимгэн цамц. Энгийнээс ялгаатай нь жирэмсэн бүсгүйчүүдэд зориулсан нь урд хэсгээрээ илүү урт загвартай байдаг.
Зураг #4 Урт, задгай энгэртэй цамц: Зуны сэрүүнд, өвлийн хүйтэнд ганц хэрэгтэй хувцас байгаа юм. Та мөнгө үрж шинийг авалгүй нөхрийнхөө цамцыг түр зээлсэн ч болно ш дээ.
Зураг #5 Цамц: Биед маш эвтэйхэн бас зөөлөн сунадаг материалтай жирэмсний нимгэн цамц бараг бүх хувцастай сайхан зохицох болохоор зайлшгүй байх хэрэгтэй шүү.
Зураг #6 Даашинз: Хөхний доод талаас эхлэн сул хормойтой эсвэл бүр бүсэлхийгүй сул даашинз байсан ч болно. Гол нь таны биед сайхан таарч өнгө нь танд зохиж байх хэрэгтэй ба хайрттайгаа болзоонд явах, найзуудтайгаа уулзах, баяр ёслолд уригдахдаа өмсөж байгаарай. Албаны загвартай бас нэг байвал бүр сайн. Ажилдаа ч гэсэн гангарна шүү дээ. Зун бол макси даашинз хамгийн сайн сонголт байх болно.
Зураг #7 Нөмрөг эсвэл өргөн алчуур: Хөөрхөн цөндгөр гэдсээ дааруулахгүй байх нь чухал, үүнд нөмрөг эсвэл том зузаан алчуур туслана. Төрсний дараа ч хэрэгтэй.
Зураг #8 Жирэмсний өмд: Дээгүүрээ нэмэлт оруулгатай өмднөөс дор хаяж 2 ээлжийн өмд олж аваарай. Нэг нь цайвар өнгөтэй, харин нөгөө нь дулаахан зузаан материалтай жинсэн өмд байхад болно. Жирэмсний ихэнх хугацаа чинь хүйтний улиралд таарч байгаа бол дотортой өмд аваарай. Энгийн үедээ өмсдөг байсан доогуур суудалтай өмднөөс чинь томхон размертай байгаа бол дээд хэсгийн нь товчилдог хэсгийн тайрч аваад сунадаг даавуун материалаар нэмэлт оруулга оёоод л жирэмсний өмд өөрөө хийсэн ч бас болно шүү.
Зураг #9 Бариу хар өмд: Урт цамц эсвэл даашинзны доогуур өмсөж болох ба энгийн үед ажилдаа ч өмчихнө. Жирэмсэн биш байхдаа өмсөж байсан эртүүз чинь суналт сайтай бол жирэмсний нэг хэсэгтээ л өмсчихөж болох байх. Харин өвөл дотортой зориулалтын ретүз аваарай.
Зураг #10 Гутал: Хамгийн чухал зүйлийг орхигдуулах гэж байна. Хөлд эвтэйхэн намхан гутал. Зуны цагт намхан эвтэйхэн балерина, пүүз кет хэрэгтэй бол хүйтний улиралд чийг татдаггүй дулаахан эвтэйхэн зөөлөн ултай гутал хэрэгтэй. Хөл хавагнах, жин нэмснээс болж өмнө нь өмсдөг байсан гутлууд чинь барих эсвэл шилбэ хэсгээрээ орохоо болих тул эртхэн богино түрийтэй гуталаа бэлдэж байх нь зүйтэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
10754
1 эможи