Гэрээ тохижуулахад гэрийн аль хэсэг хамгийн чухал вэ эзэгтэй нараа?

2014 оны 10 сарын 24

Үүдний өрөө
Өөдлөх айл үүднээсээ гэдэг үг байдаг. Зочин угтахад тавлаг сайхан сэтгэгдэл төрүүлдэг гэрийн нэг хэсэг бол үүдний өрөө.

Угаалгын өрөө
Гэр бүлийн эрүүл мэнд ариун цэврийг сахин хамгаалдаг хэсэг учраас цэвэрхэн цэмцгэр байх нь хүн бүрт аюулгүй газар амьдарч байгаагаа мэдрэх мэдрэмж төрүүлдэг. Энэ хэсэг "Дэлбэрчихсэн" байвал гэр бүхэлдээ бохир мэт санагддаг.

Унтлагын өрөө
Хосуудын хайр хийдэг энэ өрөө гэр бүлийн бат бэх байхад маш чухал нөлөөтэйн дээр бүх орчноос тасран унтаж амрах, шинэ эрч хүч олж авах гээд хамгийн тохижилт сайтай дулаахан мэдрэмж төрүүлэхүйц байх ёстой

Зочны өрөө
Зурагт үзэх, хүүхдүүд тоглох, зочид хүлээн авах гээд л унтах, идэхээс бусад бүхий л үйл явдал энд болдог болохоор хамгийн чухал ч байж болно.

Гал тогоо
Гэр бүлээрээ хооллох, гэрийн эзэгтэйн гал тогоондоо зогсоод амттай сайхан зоог хийж байгааг төсөөлөхөд л гэр бүлийн хамгийн сайхан дүр төрхийг гал тогооноос харж болмоор ч юм шиг. Тийм болохоор энэ сонголт ч бас их өндөр хувьтай байх нь дамжиггүй.

Хүүхдийн өрөө
Бидэнд инээд хөөр, аз жаргал бэлгэлдэг бяцхан үрсийн минь ирээдүй бол гэр бүлийн эрхэм зорилго билээ. Энэ зорилгыг биелүүлэх газрыг гэрийн хамгийн чухал хэсэгт ч тооцож болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10751
0 эможи
keyboard_arrow_up