Хуурай арьстай бүсгүйчүүдэд зориуллаа

2014 оны 10 сарын 24

Хуурай арьсны маск бэлтгэх: Нэг халбага зөгийн бал, нэг хоолны халбага арвайн гурилыг хоёр халбага шинэ түүхий сүүгээр зуураад нүүрэндээ түрхэж 15-20 минут байлгасны дараа хөвөнгөөр арчаад бүлээн усаар угаана. 20 грамм исгэх хөрөнгийг нэг хоолны халбага сүү мөн адил хэмжээний ургамлын тосонд хутгаад 15-20 минут тавиад бүлээн усанд норгосон хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ. Өндөгний шарыг хагаслаад 15 грамм ургамлын тосоор зуурч бэлтгэсэн "майонез"-ийг нүүрэндээ түрхээд 15-20 минут байлгасны дараа бүлээн усанд норгосон хөвөнгөөр арчина. Мөн арьс нь хэт хуурайшаад байгаа бол тосон цэвэрлэгээ хийх боломжтой билээ. Энэ нь тосон цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг авч нүүрний будгаа арилгахдаа хэрэглэх боломжтой аж. Ингэхдээ тосон цэвэрлэгээгээ жигд массаж хийх маягаар нүүрэндээ түрхээд 2-3 минутын дараагаар арьчиж авна. Харин үүнийхээ дараагаар бага зэргийн чийгшилт өгхийн тулд “Aloe vera soothing gel”-ыг түрхэсэнээр таны арьс богино хугацаанд хуурайшилтаас салах болно. Энэ нь маш үр дүнтэй бөгөөд эдийн засгийн хувьд ч боломжын билээ. “Aloe vera soothing gel”-ыг түрхээд хоносон ч болох бөгөөд таны арьс зөөлхөн ба хуурайшилтгүй гэрэлтсэн сайхан болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10746
0 эможи
keyboard_arrow_up