Зурган дээр сайхан гарах 7 арга

2014 оны 10 сарын 24

Авахуулсан бүх зураг дээр сайхан гарна гэдэг эцүү даалгавар. Та сайхан гарахын тулд заавал алдартай модель эсвэл тасарцан сайхан хүүхэн байх албагүй. Зурган дээр сайхан гарах 7 заль мэх байдаг.
1. Дээрээсээ авах
Энэ арга нь камерны өөдөөс харж авахуулахаас хамаагүй дээр байдаг. Мэргэжлийн камер ашиглавал илүү тод, сайхан гардаг.

2. Зүүн талаас авах
Судалгаагаар хүний нүүрний зүүн тал илүү их сэтгэл хөдлөл гаргадаг гэдэг. Хэрэв та зүүн талаасаа авах гэж байгаа бол хагас буюу нүүрний баруун хэсгийг үл ялиг орсон байхаар авхуулаарай.

3. Гараа чөлөөтэй байлгах
Хэрэв та гараа зангидаж авахуулбал ууртай, хаалттай хүн шиг гарах болно. Харин гараа өөрийн хүслээр, аль болох тухтай байрлалд авснаар зураг амжилттай болох болно. Хэтэрхий шулуун, эсвэл эв хавгүй байлгах хэрэггүй.

4. Биеийн хажуу талаас авахуулах
Камерны эгч өөдөөс харсан зураг хүнийг илүү тарган харагдуулдаг. Үүний оронд хажууд талаас авахуулахдаа гараа ташаанд авах, карманд хийх гэх мэтээр авахуулах нь дээр. Ямар ч байсан та тарган гарахгүй.

5. Натурал будалт
Хэрэв та зурган дээр гайхалтай гарахыг хүсэж байгаа бол натурал будалт хийж авахуулаарай.

6. Уруулын будагтай зураг
Уруулаа бараг буддаггүй бүсгүйчүүд оролдоод үзэх хэрэгтэй. Таны инээмсэглэлийг гэрэлтүүлж чадах тийм өнгө сонгоорой.

7. Амарсны дараах зураг
Хүний организм амарчны дараа нүүрний арьс сэргэж, гэрэлтдэг. Ядарсан, стресстэй үед зургаа дараад хэрэггүй л байх гэж танд зөвлөе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10743
0 эможи
keyboard_arrow_up