Сайхан харагдахын тулд заавал их мөнгө үрэх хэрэггүй
Сэтгэл булаам, сайхан харагдахын тулд заавал асар их мөнгө үрэх хэрэггүй гэдгийг эдгээр зөвлөгөө батлах байх. Химийн элдэв бодис хэрэглэлгүй гоо сайхан байх бяцхан нууцаас дэлгэе.
-Үдэшлэг, хүлээн авалт, найр хуримын үеэр үе үе уруулын будаг түрхэх гэж хаа нэг тийшээ гүйх шаардлагагүй. Та уруулаа улаан манжингаар үрэх хэрэгтэй. Дараа нь уруулын будгаар уруулаа будаарай.
-Сормуусаа арчлах арга санал болгоё. Шөнө унтахын өмнө сормуусандаа жаахан вазелин түрх. Таны сормуус гоё, урт болно.
-Хөргөгчинд жаахан ус хөлдөөж, мөс болго. Энэ мөсөөр нүүрний арьсаа үрнэ, гэхдээ бүрэн хайлтал нь. Үүний ачаар үрчлээ багасч, нүх сүв болон батга арилдаг.
-Хамран дээрх “хар цэг”-ээс ангижрахын тулд 1 хоолны халбага нунтаг чинжүүг йогурттой хольж хутгана. Дараа нь энэ холимгийг хамрандаа түрхээд тойрог хөдөлгөөнөөр иллэг хийх хэрэгтэй. Сүүлд нь усаар зайлж арилгаарай.