Хийжүүлсэн ундаа бие махбодыг хөгшрүүлдэг

2014 оны 10 сарын 23

Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан нэгэн далайцтай судалгааны ажил хийжүүлсэн ундаа хүмүүний бие махбод хөгшрөх үйл явцыг түргэсгэдэг болохыг харуулжээ. Голчлон өөхлөлт, таргалалт, элдэв метаболик хямралууд гардаг байна. Хийжүүлсэн чихэртэй ундааны агуулгад багтдаг бодисууд ч бие даан эд эсүүдийг хөгшрөхөд хүргэдэг байна. Эд эсийн насжилтын үзүүлэлтийг эрдэмтэд теломерын уртаар хэмждэг билээ. Эдгээр нь хромосомын төгсгөлд байршдаг бөгөөд генийн материал нь бэртвэл богиносдог юм.

Эрдэмтэд нийтдээ 5000 гаруй хүний теломерын уртыг хэмжжээ. 20-65 насны тэдгээр хүмүүс эрүүл саруул, элдэв архаг хууч өвчинтэй байгаагүй гэнэ. Тэдний генийн судалгаа, шинжилгээ зэргийг тогтмол авч байсны үндсэн дээр тогтмол хийжүүлсэн ундаа хэрэглэдэг хүмүүсийн теломерийн урт мэдэгдэхүйц богино болохыг олж мэджээ. Тухайн хүний бие махбод чихэрлэг хийжүүлсэн ундаанаас болж тав орчим жилийн насаа алддаг болохыг эрдэмтэд тооцоолон гаргав. Хор хөнөөлийнхөө байдлаар хийжүүлсэн ундаа архи, тамхитай дүйцэж очих гэнэ.

Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан нэгэн далайцтай судалгааны ажил хийжүүлсэн ундаа хүмүүний бие махбод хөгшрөх үйл явцыг түргэсгэдэг болохыг харуулжээ. Голчлон өөхлөлт, таргалалт, элдэв метаболик хямралууд гардаг байна. Хийжүүлсэн чихэртэй ундааны агуулгад багтдаг бодисууд ч бие даан эд эсүүдийг хөгшрөхөд хүргэдэг байна. Эд эсийн насжилтын үзүүлэлтийг эрдэмтэд теломерын уртаар хэмждэг билээ. Эдгээр нь хромосомын төгсгөлд байршдаг бөгөөд генийн материал нь бэртвэл богиносдог юм.

Эрдэмтэд нийтдээ 5000 гаруй хүний теломерын уртыг хэмжжээ. 20-65 насны тэдгээр хүмүүс эрүүл саруул, элдэв архаг хууч өвчинтэй байгаагүй гэнэ. Тэдний генийн судалгаа, шинжилгээ зэргийг тогтмол авч байсны үндсэн дээр тогтмол хийжүүлсэн ундаа хэрэглэдэг хүмүүсийн теломерийн урт мэдэгдэхүйц богино болохыг олж мэджээ. Тухайн хүний бие махбод чихэрлэг хийжүүлсэн ундаанаас болж тав орчим жилийн насаа алддаг болохыг эрдэмтэд тооцоолон гаргав. Хор хөнөөлийнхөө байдлаар хийжүүлсэн ундаа архи, тамхитай дүйцэж очих гэнэ. - See more at: http://www.wikimon.mn/content/57533.shtml#sthash.8PuyZKVy.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10668
0 эможи
keyboard_arrow_up