Жирэмсний үед парацетамол уух нь урагт сөргөөр нөлөөлдөг
Жирэмсний үед парацетамол болон бусад төрлийн өвчин намдаах эмийг хэрэглэх нь урагт сөргөөр нөлөөлдөг болохыг мэргэжилтнүүд анхааруулжээ. Парацетамол нь хүүхдийн тархины хэвийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг төдийгүй хүүхдийн анхаарал алдагдлын эмгэгт хүргэх эрсдэлтэй аж. Зургаа хүртэлх сартай жирэмсэн эхчүүд парацетамол хэрэглэх нь хүүхэд анхаарал алдагдлын эмгэгтэй болох магадлалыг 37-50 хувиар нэмэгдүүлдэг гэнэ.
Үүний зэрэгцээ Дани, Финланд, Францын эрдэмтэд 2000 гаруй жирэмсэн эх болон тэдний хүүхдүүдийг судалсан байна. Тэдний дунд жирэмслэлтийн 14-27 дахь хоногт дээрх төрлийн эмийг хэрэглэх нь урагт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн хүүхдийн элэг, бөөрийг гэмтээдэг болохыг тогтоожээ. Иймээс жирэмсэн эхчүүд зайлшгүй шаардлагатай үед эмчээс зөвлөгөө авч маш бага тунгаар хэрэглэхийг зөвлөсөн байна.