ХАМГИЙН АМТТАЙ КОФЕ
Манайхан халбага чихэр, халбага кофег аяга халуун ус руу хийгээд кофе бэлэн боллоо гэж боддог нь эндүүрэл юм. Хэчнээн олон янзаар, ямар сайхан кофе бэлтгэж болдог гэж санана. Тэднээс заримыг нь Танд сонирхуулъя.
Нимбэгтэй кофе: 100 гр өтгөн чихэрлэг кофег өндөр шилэн аяганд хийгээд зүсэм нимбэг, 2-3 ширхэг нунтаглаагүй кофены үрийг сахарын пудртэй дээрээс нь нэм.
Африк кофе: 100 гр усан дээр цайны халбага кофе нэмээд, хагас халбага нунтаг какао, чихэр, ямар нэг жимсний хальс хийгээд буцалга. Халуунаар нь уухад гайхалтай тансаг мэдрэмж төрдөг аж.
Бразил маягийн кофе: Хавтгай шоколадны талыг үйрүүлэгчээр үрээд нунтаг кофендоо нэм. Ингээд аяга халуун сүү дээрээс нь хийж дүүргээд сайтар хутгаарай. Уухын өмнө халбага цөцгийн тос хийхээ мартуузай.
Хар кофе: Хар кофег бэлтгэнэ. Бүтэн хагас цайны халбага кофег стакан усанд бодож бэлтгэнэ. Кофегоо хүйтэн усанд хийж буцалгана. Кофены амтыг тодотгохын тулд чимх давс, какао нэмнэ.
Варшав кофе: 50 гр халуун хар кофенд аягыг дүүртэл халуун сүү нэмж, элсэн чихрээр амтална. Буцалгаад хөөсөртөл нь хутгана.
Холимог кофе: Орц: Хагас литр халуун сүү, 3/8 литр хар кофе, элсэн чихэр. Хийх арга: Хоёр ундааг хооронд нь холиод амтална.
Зайрмагтай кофе: Орц: Хагас литр хар кофе, хоёр ширхэг цөцгийтэй зайрмаг, хутгаж хөөсрүүлсэн цөцгий эсвэл крем. Хийх арга: Кофег дөрвөн стаканд аягалан дээрээс нь зайрмагаа хийж цөцгий, кремээр бүрнэ. Гуурсаар ууна.