Гүүр хэрхэн бүтдэг вэ?
Бидэнд хадан цохио, хавцал, хөндий зэргийн нөгөө талд нь хүрэх боломжийг олгодог байгууламжийг гүүр гэнэ. Туулан очих газрын зай, хэмжээ гэх мэт шаардлагадууд зориулан хийгдсэн янз бүрийн хэлбэр, хэмжээ, загвар, зохион байгуулалттай олон янзын гүүр байдаг.
Үүнд гүүрний хамгийн түгээмэл загварууд болох нуман гүүр, хураагддаг гүүр, шулуун гүүр, хөндлөвчин тулгуурт гүүр болон бэхэлгээт гүүр орно. Ямар онцлогтой газар баригдахаас шалтгаалж эдгээр загвараас сонголтоо хийдэг. Жишээ нь нуман гүүр төв хэсгээсээ эхэлсэн урт хөндөл байдаггүй учраас усан дээр барихад тохиромжтой байдаг. (Хөндөл мод нь заавал усан дээр баригдах албагүй ба завь доогуур нь хялбархан гарах боломжтой байдаг.) Хураагддаг гүүр нь хол зайтай газар барихад илүү тохиромжтой. Зарим гүүрний шон болон хөндөл нь даац сайтай, хүчтэй байдаг бол бусад нь төмөр бэхэлгээ, утас эсвэл холбоосон дээр суурилан гурвалжин хэлбэртэй бүтэц болон холбогдож жинг хуваарилах зориулалттай болон баригдсан байдаг.
Гүүр барихад авч үзэх ёстой хамгийн чухал зүйл нь тухайн гүүр хэдэн тон жин даах даацтай баригдах ёстойг тодорхойлж мөн салхи, цас, бороо зэргийг тэсвэрлэхэд зориулагдсан загварыг гаргах юм.