Чихэрлэг соустай Яннём Чикин
Орц:Тахианы цээж мах их тохиромжтой 400 гр орчим эсвэл 2 гуя бага зэрэг цээж мах нэмээд хийж болно.
Шингэн зуурмаганд:
Гурил 4 х/х, 1ш өндөгний цагаан, 1-2 х/х ус хийгээд хутгана.
Соусанд: 1 х/х майонез, кетчуп 2х/х, гүнждийн тос 2 х/х, гүнждийн үр 1 х/х, гүчүжан 1-2 х/х,элсэн чихэр 1-2 х/х, зөгийн бал 2 х/х, мирим /мах зөөлрүүлэгч/ 1 х/х, 1 х/х бяцалсан сармис, 1 х/х оливийн тос, чимх хар перец. Бүх амтлагчуудаа холиод сайн хутгана.
Хийх арга:Тахиан махаа жижиглээд бага зэрэг давс хийж чанаж болгоод шүүж авна. Дээр нь 1 х/х мирим 1-2 х/х гурил хийж хутгаад 10 мин амраана.
Дээр нь шингэн зуурмагаа хийгээд /дээр бичсэн байгаа/ махаа сайн холиод өгнө.
Халаасан тосонд тахиан махаа шаргал болтол нь 2 талаар нь шарна. Бэлдсэн соусаа гал дээр халаагаад шарсан тахиагаа хийж соусандаа хутган 1 мин орчим хутгасан хэвээр буцалгаад бэлэн болно доо.