Нүүрээрээ турмаар байна уу?

2014 оны 10 сарын 22

Бүсгүйчүүдийн ихэнхи нь нүүрээрээ турах хүсэлтэй байдаг.Тэгвэл тэдгээр охид, бүсгүйчүүдэд  мэргэжилтэн ийн зөвлөж байна.

Нүүрээрээ таргалах буюу давхар эрүү, унжсан хацар бий болох шалтгаанууд:

-Удмын болон олдмол бөгтгөр нуруу
-Толгойгоо унжуулж явдаг муу зуршил
-Илүүдэл жин
-Булчингийн сулрал
-Хэвтэж байгаад ном унших
-Гэнэт турах эсвэл жин нэмэх/ ихэвчлэн 40-45 наснаас хойш таргалах болон турах үед ажиглагдана/

Давхар эрүү нь бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас үүсэж мэдэх тул эмчид хандах хэрэгтэй. Үүнээс урьдчилан сэргийлэх аргууд:

-Намхан дэртэй унтах
-Толгойгоо цэх шулуун өргөж явах
-Зөв хоолны дэглэм
-Тусгай дасгал сургуулилт хэрэгтэй байдаг.

Өглөөний иллэг

Давхар эрүү болон унжсан хацранд алчуураар иллэг хийж болно. Алчуураа эмийн ургамалтай ханданд норгоод хоёр захаас нь бариад огцом эргүүлж эрчилнэ. Эрчилсэн нойтон алчуурынхаа хоёр үзүүрээс атган эрүү рүү давтамжтайгаар зөөлөн цохино.

Ургамлын ханд бэлтгэхэд:Балжингарам, далдуу модны цэцэг, шар дэрс, мянган навчит зэрэг ургамлын аль ч байж болно. Бэлтгэхдээ нэг хоолны халбага хатаасан ургамлыг буцалсан халуун усанд 20 минут хандална.

Гэхдээ урьд өдөр нь бэлдвэл илүү үр дүнтэй байдаг. Үйлчилгээний үр дүнг түргэсгэхийн тулд ургамлын хандаа давстай усанд дүрэх ба арьсныхаа онцлогт тохируулан хандаа бэлтгэх хэрэгтэй.  Хэрвээ та хуурай арьстай бол ханд хэвийн ба тослог арьстай бол уусмал илүү өтгөн гашуун байна. Массаж хийсний дараа нүүрэндээ тохирох тосоо түрхээрэй. 

Харин хацрын хялгасан судас өргөссөн хүмүүст температурын огцом өөрчлөлт осолтой тул болгоомжилно уу.

Урт ба богино бүрдэлт дасгал гэж бас бий.

  Та энэхүү дасгалыг хийснээр нүүрнийхээ булчинг чангаруулахын зэрэгцээ хүзүүний нугаламын булчингаа хөгжүүлэх боломжтой. Эхлээд илүүдэл өөхтэй, унжсан арьстай хэсэгтээ тос түрхэх эсвэл лосьоноор арчингаа массаж хийх юм. Энэхүү дасгалыг ажил болон гэртээ хийхэд тохиромжтой.

-Эрүүгээрээ хөдлөнө. Толгойгоо хойш нь гэдийлгэн доод уруулаараа дээд уруулаа давуулах маягаар эрүүгээ урагш нь түрнэ.

-Шүдээ зуугаад доод уруулаа эрүүндээ хүргэх мэт сунга.

-Амаа жимийн хүзүүнийхээ булчинг чангалаад дараа нь сулла.

-Ширээ тохойлдон гараа атгаж эрүүгээ тул. Дараа нь толгойгоо гар луугаа хүчтэй дар. Хэсэг хугацаанд бариад сулла. Энэхүү дасгал нь үргэлж суугаа хүмүүст гайхалтай тохирно.

-Зүүн хацар дээрээ алгаараа даран толгойгоо баруун тийш эргүүлээд гараа дарсан чигтээ толгойгоо буцааж эргүүл. Гараа солин чиглэлээ өөрчил. Зүг бүр лүү 5-10 удаа давтан хий.

Эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлснээр та нүүрээрээ турах боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10577
4 эможи
keyboard_arrow_up