Эмэгтэй хүн бүрт байх ёстой 8 төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн
2014 оны 10 сарын 21
1.Тод уруулын будаг
Ялангуяа улаан уруулын будаг бүсгүйчүүдийн цүнхэнд байнга явж байх ёстой. Гэнэтийн үдэшлэг болзоонд уригдахад тод уруулын будаг хэрэгтэй шүү. Улаан өнгө нь хүний төрөлх уруулын өнгө учраас ямарч хувцас нүүр будалтад зохино. Уруулаа будаагүй эмэгтэй хүн унжгар харагддаг гэдэг. Хэрвээ та өнөө орой болзоонд явах гэж байгаа бол тод өнгөөр уруулаа будаарай.
2. Хар харандаа
Хар харандаа нүдийг томруулж, тодруулж өгдөг. Хэрвээ та хиймэл сормуус зүүдэг бол заавал хар харандаагаар нүдээ хүрээлж байгаарай. Энэ нь хиймэл, будмал харагдахаас сэргийлдэг. Хар харандаагаар контур зурахдаа 1-2 милметрээс илүүгүй зураарай.
3. Тень
Нүдийг нууцлагдмал харагдалдуулдаг зүйл бараан тал руу ууссан тень юм. Нүдээ теньдсэн бүсгүй хүн загварлаг, өөртөө итгэлтэй харагддаг. Гэхдээ дан ганц нэг өнгөөр юмуу, олон өнгө хольж будах хэрэггүй. Заавал уусгаж будах хэрэгтэй. Бүсгүй таньд зөвлөхөд тенийг байнга сольж шинэ өөр өөр өнгөний хослолыг туршиж, өөрийгөө өөрчилж байгаарай. Явцын дунд та өөртөө тохирсоныг олох болно.
4.Гэрэлтүүлэгч
Ийм төрлийн бүтээгдэхүүн нь таны нүүрийг гэрэлтэй чийглэг болгож залуухан харагдуулна.
Тослог, бараан арьстай бол тоник шиг шингэнийг сонгох хэрэгтэй. Түрхэхдээ хамрын доод хэсэг болон хацрын ясан дээр хөнгөхөн тараагаарай.
5. Хацар өнгөлөгч
Энэхүү алтлаг хацар өнгөлөгч нь чамайг Бүсгүй хүн бүрт ийм алтлаг хацар өнгөлөгч байх хэрэгтэй. Таныг үнэтэй, тансаг харагдуулах болно. Мөн илүү амьдлаг, сэтгэл татам болгож өгдөг. Хацрын дунд хэсэт эсвэл хацрынхаа ташуу хэлбэрийг дагуулан хөнгөхөн жигд өнгөлөх хэрэгтэй.
6. Сормуусны будаг
Сормуусаа буддаггүй бүсгүйүүд байдаг. Зарим нь түүнийг залуу охидуудын бүтээгдэхүүн ч гэж бодох талтай. Тиймээс бүсгүй та наснаасаа залуу эрч хүчтэй харагдахыг хүсч байгаа бол сормуусны будаг заавал хэрэглэж байгаарай. Эрвээхэй мэт дэрвэгэр том, өхөөрдөм нүдний нууц нь сормуусны будаг гэдгийг битгий мартаарай.
Эхлээд дээрээс нь доош чиглэлтэй будна харин дараа нь дороос дээш чиглэлтэй будаарай. Ингэснээр сормуус тань өтгөн урт жигд болох болно.
7.Өө дарагч
Өө сэвгүй нүүрний нууц бол өө дарагч. Нүдний доод харласан болон элдэв нөсөө толбо зэргийг өө дарагч ашиглан бүдэгрүүлээрэй.
Арьсныхаа өнгөтэй тохирсон буюу кремнээсээ нэг тонн бараан эсвэл гэгээлгийг сонгоорой. Харин нүдний доор болон батгатай хэсэгт өтгөн бараандуу өө дарагчийг сонгоорой.
8.Кремний суурь
Энэ нь крем тавихын өмнө арьсыг бэлддэг бөгөөд кремийг сайн шингээж, будаг сайн тогтоож, арьсыг тань өөгүй харагдуулдаг. Мөн арьсанд шингэх тусмаа будаагүй өөрийн мэт болгодог. Ямар ч улиралд нарны хамгаалалттай суурийг хэрэглэх хэрэгтэй. Үүнийг хэрэглэж байхад нарны тос шаардлагагүй гэсэн үг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10496
0 эможи