Эмэгтэйчүүдийн бид өөрийн мэдэлгүй дараах алдаануудыг гаргадаг аж. Тиймээс дараах зөвлөмжийг заавал уншаарай. Өмнө нь доорх асуудлууд дээр алддаг ч байсан юм билүү?
Нүүр будалт: Гоо сайхны тунг хэтрүүлсэнээр таны нүүрний өө сэв дарагдах нь бүү хэл, харин ч эсрэг үр дүн гарна. Өдөр тутмын будалт хөнгөн байх учиртай.
Хумс: Эрчүүд эхлээд эмэгтэй хүний гарыг ажигладаг. Иймд хэрэв та хумсаа буддаг бол олон зүйлд анхаарах хэрэгтэй. Юуны түрүүнд лакны үлдэгдлийг үргэлж арилгаж байгаарай. Эс тэгвэл ямар сэтгэгдэл төрүүлэх нь тодорхой шүү дээ.
Үс засалт: Тиймээс үс засалтаа хааяа шинэчилж байвал зүгээр. Шинэ соргог, зохисон үс засалт нь эмэгтэй хүнийг илүү жавхаалаг, залуу харагдуулдаг.
Хувцас: Юуны өмнө захиж хэлэхэд тэс өөр өөр өнгийн хувцас бүү өмс. Өсвөр насны залуу охидод бол өөр хэрэг шүү дээ. Зохицолдоогүй хувцаслалтаас аль болох зайлсхийх нь зөв. Гэхдээ амралт, аялах үедээ чөлөөт шийдэлтэй хувцас сонгоорой.
Хэт бариу хувцас: Хэт бариу хувцас хөхний даруулга, дотуур хувцасны шугамыг нэвт харагдуулдаг. Ажил дээрээ ингэж хувцаслах нь таатай биш.
Хэт гангалах: Ганган дэгжин явах гэж хэтэрхий гял цал болсон хувцас бүү өмс. Энэ нь хээнцэр гэхээсээ илүү харин ч даржин харагдуулдаг.
Багадсан, барьсан хувцас:
Хүйс ил гарсан, хөх барьсан хувцсанд дурлах хэрэггүй. Энэ нь албан ажилд тохирох хувцаслалт биш. Хэрэв идэр насны охин биш л бол иймэрхүү хувцасыг өмсөх газар танд олдохгүй.