Хоол: Нэрстэй бялуу

2014 оны 10 сарын 21

Бүрхүүлд:
• 2 аяга шинэ нэрс
• ½ аяга цагаан элсэн чихэр
• 2 хоолны халбага гурил
• 2 хоолны халбага үрсэн лимоны хальс

Бисквитэнд
• 1/2 аяга зөөлрүүлсэн цөцгийн тос
• 1 аяга элсэн чихэр
• 3 өндөг
• 1 цайны халбага самрын тос
• 1 хоолны халбага үрсэн лимоны хальс
• 3/4 аяга сүү
• 2 аяга гурил
• 4 хоолны халбага дрожж

гнго

                                      Жор
1. Шарах шүүгээгээ 175 градуст урьдчилж халаана. 9 инчийн бялууны хэвийг тослож, бага зэрэг гурил цацна. Дунд зэргийн саванд нэрс, ½ аяга элсэн чихэр, 2 хоолны халбага гурил, 2 хоолны халбага үрсэн лимоны хальсаа хийж хутгаад бэлдсэн хэвэндээ хийнэ.
2. Том саванд цөцгийн тос, 1 аяга элсэн чихрээ хийж зөөлөн, хөвсгөр болтол нь хутгана. Өндгөө нэг нэгээр нь хийгээд, дараа нь 1 хоолны халбага лимоны хальс, самрын тосоо хийж мөн адил хутгана. Тусдаа саванд 2 аяга гурил, дрожоо хийж холино. Түүн дээрээ түрүүнд нь бэлдсэн цөцгийн тостой холимогоо сүүний хамт хийгээд бүгд хоорондоо холилдтол хутгана. Бэлэн болсон зуурмагийг хэвэнд хийсэн нэрсэн дээрээ хийнэ.
3. Урьдчилан халаасан шарах шүүгээндээ 60-70 минут жигнэнэ. (Шүдний чигчлүүр зооход цэвэрхэн гарч ирэх хүртэл). Хэвтэй бялууг бэлэн болсных нь дараа дээр нь таваг тавьж байгаад, болгоомжтойгоор тавган дээрээ хөмөрч тавина. Ингэснээр нэрстэй хэсэг нь дээрээ гарах болно.

    Ийм бялууг урвуу буюу “upside-down” бялуу хэмээн нэрийддэг. Доор нь дарагдсан нэрсний шүүс бисквитэндээ нэвчдэг учраас таны бялуу бүхэлдээ жимсний амттай байх болно. Өдөр нь жигнэсэн бялууныхаа бохирдсон аяга тавгийг Fairy-гээрээ хялбархан, бас амархан гэгч нь цэвэрлэчихээд, амралтынхаа үдшийг гэр бүлийнхэнтэйгээ хөгжилдөж өнгөрүүлээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10490
0 эможи
keyboard_arrow_up